Коста-Рика улсын Ерөнхийлөгч Луис Гильермо Солис Отто нэртэй хүчтэй хар салхи тус улсад ойртон ирж байгаатай холбоотойгоор улс орон даяар онц байдал зарласан байна.
Тэрбээр мөн пүрэв, баасан гарагийг амралтын өдөр болгон зарлаж байгааг шуурхай албадын удирдлагуудтай уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Гильермо Солис хувийн бизнес эрхлэгчдэд хандаж ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг авч, үйл ажиллагаагаа түр зогсоох талаар бодохыг уриалсан байна.

Ерөнхийлөгч Солис зарим бүс нутагт аюулын улаан өнгийн түвшин зарласныг өргөжүүлж байгаагаа ч мэдэгдлээ. Отто хар салхитай холбоотойгоор тус улсын аврах албаныхан бүрэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд эргийн дагуух бүс нутгаас 4 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байна.
Карибын тэнгис дэх Отто хар салхины хүч өчигдрөөс эхлэн нэмэгдсэн бөгөөд нэгдүгээр түвшнийх болсон гэж АНУ-ын хар салхины ажиглалтын үндэсний төвөөс мэдээлсэн юм. Хар салхины хурд төвдөө 121 км цаг хүрч байгаа төдийгүй заримдаа 137 км цаг хүрч ширүүсч байна. Өнөөдөр хар салхи Никарагуа Коста Рика улсуудаар дайран өнгөрөхөөр байгаа юм.
| Коста-Рика улсад онц байдал зарлав | ||
| Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.