Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Дональд Трамп багаа бүрдүүлсээр байна

2016-11-24 14:18:07

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп Бетси Девосыг боловсролын сайдад, Никки Хейлиг НҮБ дахь АНУ-ын  суурин төлөөлөгчийн албан  тушаалд  нэрийг  нь  дэвшүүлж  байгаагаа зарласан байна. Бетси Девос  нь Мичиган муж дахь  Бүгд найрамдах намын дарга  бол  Никки Хейли нь Өмнөд  Каролайн  мужийн захирагч юм.

Энэ хоёр эмэгтэй нам доторх Трампын ширүүхэн шүүмжлэгчдийн тоонд ордог. НҮБ дэх суурин төлөөлөгчийн албыг хашихыг хүлээн зөвшөөрсөн Никки Хейлид  олон  улсын байгууллагад  ажиллаж  байсан  туршлага байхгүй  ч  Трамп  түүнийг  өөр  өөр  үзэл  бодолтой хүмүүсийг нэгтгэх чадвартай хэмээн үнэлдэгээ  мэдэгдсэн  байна.

Хейли нь Энэтхэгийн цагаачдын  гэр бүлээс гаралтай  бөгөөд  Өмнөд Каролайн мужийн анхны  эмэгтэй  амбан захирагч  болсон  юм.  Мөн АНУ-ын мужуудын хамгийн залуу захирагч юм. Никки Хейли Ерөнхийлөгчийн  сонгуульд  ялалт байгуулсан  Трампын  саналыг  хүлээн авахдаа  өндөр итгэл  найдвар хүлээлгэж  байгаад  талархаж  байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Бүгд найрамдах  намын дотоод  сунгаанд  Трампын  өрсөлдөгч  Марко  Рубио болон  Тед  Круз  нарыг дэмжиж байсан юм.   

Ммусульман шашинтай орнуудаас ирж байгаа цагаачдыг хүлээн авахаа  түр  зогсоох  Трампын  саналыг  эрс  шүүмжлэгчдийн нэг юм. Боловсролын сайдаар  ажиллах  санал хүлээн авсан Бетси  Девос  ч Трампын саналыг  нэр  төрийн хэрэг хэмээн хүлээн  авч байгаагаа  илэрхийлсэн байна.  Тэрбээр  мөн л  Ерөнхийлөгчийн сонгуулийн  өмнөх Бүгд найрамдах намын дотоод  сунгаанд  Трампын  өрсөлдөгч  байсан Карли  Фиорин, Марко Рубио, Жеб  Буш  нарыг дэмжиж байсан юм байна. Дональд  Трампын  санал  болгож  буй  энэ албан  тушаалуудад тэднийг сонгохын тулд  Сенатын дэмжлэг   хэрэгтэй болно. 

Үүний зэрэгцээ  Дональд  Трамптай намын  дотоод сунгаанд өрсөлдөж  байсан  Бен Карсон шинэ  Ерөнхийлөгчийн  багт орж  ажиллана  гэсэн  мэдээ  байна.  Мэдрэлийн  мэс  заслын эмч  байсан түүнд барилга,  хотын хөгжлийн яамыг  тэргүүлэх санал тавьсныг  нь  хүлээн авсан гэж Уолл Стрит Жоурнал, Нью Иорк  Пост  сонинууд  мэдээлж  байна.  Одоогийн байдлаар  Дональд Трамп  АНУ-ын  Ерөнхий  Прокурорт  Жефф  Сешнсийг,  Тагнуулын  төв газрын  даргаар  Майк  Помпео,  Ерөнхийлөгчийн тамгын  газрын даргад  Райнс  Прибус нарын  нэрийг  дэвшүүлж  байгаагаа зарлаад  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Дональд Трамп багаа бүрдүүлсээр байна   
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй