Шууд Chart

Хакерууд АНУ-ын 134 мянган усан цэргийн хувийн мэдээллийг хулгайлжээ

2016-11-24 14:25:22

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Navy Times”  сонин  134 мянган усан  цэргийн  мэдээлэл  алдагдсан тухай мэдээлснийг  олон улсын хэвлэлүүд  дамжуулж байна.  

Тус сонинд  мэдээлснээр  өнгөрсөн 10 дугаар сард  тэнгисийн  цэргийн хүчнийхэнд үйлчилдэг "Хэвлэт  пакарт  интерпрайс  сервисэс" компани үл  мэдэгдэх этгээдүүд компьютерт  нь нэвтэрч  нийт 134186  усан  цэргийн  мэдээллийг  хулгайлсан гэж мэдэгдсэн байна. Үүнд тэнгисийн  цэргийн хүчинд алба хааж байсан, одоо алба хааж байгаа усан цэргүүдийн  нэр овог, гэрийн хаяг болон нийгмийн даатгалынх нь  дугаар  зэрэг  мэдээллүүд  багтаж буй юм байна.

Одоогоор мэдээллийн энэ санд хэн, ямар арга замаар нэвтэрснийг тодруулахаар ажиллаж байгаа ч тодорхой үр дүн гараагүй байгаа аж. АНУ-ын тэнгисийн  цэргийн хүчний дэд адмирал Роберт Берк энэ мэдээллийг батлаад болсон хэрэг явдлыг онцгойлон нягталж мөрдөн шалгаж  байгааг мэдэгдсэн байна.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний дотоод сүлжээ ийнхүү анх удаагаа халдлагад өртсөн тохиолдол энэ биш гэдгийг хэвлэлүүд сануулж байна. Өмнө нь 2023 онд мэдээллийн санд Ираний хакерууд нэвтэрсэн гэж мэдээлж байсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хакерууд АНУ-ын 134 мянган усан цэргийн хувийн мэдээллийг хулгайлжээ   
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй