Узбекистанд ирэх сарын 4-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлж байна. Ерөнхийлөгчийн ээлжит бус энэ сонгуульд төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Шавкат Мирзиев Либерал ардчилсан нам болон бизнес эрхлэгчдийн хөдөлгөөнөөс нэр дэвшиж байгаа юм.
Мөн ардын ардчилсан намаас Хатамжон Кетмонов, Ардчилсан намаас Сарвар Отамуратов нар нэр дэвшиж байна. Бас нэг нэр дэвшигч нь Социал демократ намын Нариман Умаров юм. Тус улсын хуулиар урьдчилсан санал хураалт сонгуулийн өдрөөс 10 хоногийн өмнө эхэлж санал хураалт болохоос нэг өдрийн өмнө дуусах ёстой юм. Урьдчилж саналаа өгөх иргэдийн саналыг авах хугацааг тойргийн сонгуулийн хороод бие даан шийдвэрлэх эрхтэй юм байна. Мөн иргэд урьдчилж саналаа өгөхийн тулд харьяа нутаг дэвсгэрийнхээ сонгуулийн хэсгийн хороодод захидлаар хүсэлтээ гаргаж, санал хураалт болох өдөр эзгүй байх шалтгаанаа мэдэгдэх ёстой байдаг байна.
Харин урьдчилж саналаа өгсөн хүмүүсийн саналын хуудсыг битүүмжилж, хэсгийн хорооны гишүүд гарын үсгээ зурах ёстой. Тэдний саналыг сонгуулийн өдөр саналын хайрцганд хийх ёстой байдаг байна. Узбекистаны сонгогчдын нэрийн жагсаалтад 21 сая 435 мянган хүн бүртгэгджээ. Ирэх сарын 4-ний өдөр тус улс даяар нийт 9378 санал авах хэсэг ажиллахын зэрэгцээ хилийн чинадын 28 орны дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд 44 хэсэг хороо ажиллах юм байна.
Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов өнгөрсөн есдүгээр сарын 2-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнтэй холбоотойгоор төрийн тэргүүнийг сонгох ээлжит бус сонгуулийг зарласан юм.
| Узбекистанд Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэллээ | ||
| Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.