Сирийн Ерөнхийлөгч Башар Асад зэвсэгт дайчдад өршөөл үзүүлэх хуулийн хүчинтэй хугацааг гурван сараар сунгахаар шийдвэрлэсэн байна. Энэ тухай Алеппо хотын захирагч Хусейн Дьяб террористуудын хяналтад байгаа зүүн дүүргийн оршин суугчдад зориулсан илгээлтэндээ онцолсон байна. Тэрбээр мөн энгийн иргэдэд хандаж террористууд тэднийг амьд бамбай болгон ашиглаж, олон улсын тавцанд тэднээр наймаалцаж байгааг анхааруулсан байна.
Мөн хотын зүүн дүүргийг чөлөөлсний дараа хүмүүнлэгийн, эрүүл мэнд, боловсролын төвүүдийг шуурхай байгуулж дэмжлэг тусламж үзүүлэхээр бэлтгэлийг нь хангаж байгаагаа ч мэдэгдсэн байна. Мөн хэт даврагчдын талд зэвсэг барин тулалдаж байгаа хүмүүст хандаж бууж өгч Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдахыг уриалсан юм.
Алеппо хотын зүүн дүүргийг чөлөөлөх ажиллагаа үргэлжилсээр байна. Сирийн арми Оросын агаар сансрын хүчний дэмжлэгтэйгээр ширүүхэн дайралт хийсээр байна. Ард эль Хамра дүүрэг болон Жебель Бадро өндөрлөгийн төлөөх тулаан ширүүн болж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Энэ тулаанд ялалт байгуулж чадвал хэт даврагчдын хяналтад байгаа бүсээс байнга минаметаар галлаж байгааг таслан зогсоох боломжтой болох юм байна. Үүний зэрэгцээ стратегийн чухал үүрэгтэй Масакин Ханано дүүрэгт ч ширүүн тулаан болсоор байна.
| Сирийн Ерөнхийлөгч зэвсэгт дайчдад өршөөл үзүүлэх хуулийн хугацаагаа 3 сараар сунгалаа | ||
| Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.