Асар богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа нацист Германы хорих лагерьт нас барсан Анне Франк хэмээх еврей охин юм.

Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн байдаг. Аннегийн өдрийн тэмдэглэлийг Америкийн ахлах сургуулийн сурагчдын заавал унших номын жагсаалтад оруулж биелээгүй хүсэл мөрөөдөл, амьдралыг таних, өөрийгөө олохыг хүссэн охины чин хүслийн үгийг сая сая хүүхдүүд уншсаар байна.
Харин түүний бичиж үлдээсэн гар бичмэл шүлэг Голландын дуудлага худалдаагаар 150 мянган америк доллараар зарагджээ. Анне Франк уг шүлгээ 1942 онд буюу 12 настай байхдаа бичжээ. Тэрээр энэ шүлгээ сургуулийнхаа хамгийн сайн найз нэгэн эгчдээ зориулан бичсэн байдаг байна.
Шүлгийн утга нь сургуульд шамдан сурахын хичнээн чухал болох тухай юм. Энэ шүлэг нь сайн суралцахын, ажиллахын хамгийн шилдэг шүүмжилсэн хариулт болсон байна. Гар бичмэл шүлэг олны анхаарлыг эрхгүй татаж байна. Учир нь түүний цөөхөн хэдэн гар бичмэл байдаг юм.

| Анне Франкийн гар бичмэл дуудлага худалдаагаар 150 мянган америк доллараар зарагджээ | ||
| Үзсэн: 2570 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.