Шууд Chart

"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг эхлүүллээ

2016-11-25 11:43:19

Монгол Улс 1997 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 25-нд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.

Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий нийтээр нийгэмд гэр бүл, бэлгийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог сайжруулах замаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой.

Гэр бүлийн хүчирхийлэл жил бүр өсөн нэмэгдэж байгаа төдийгүй хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд, эмэгтэйчүүд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих хандлагатай байна. Иймд олон нийт, бодлого шийдвэр гаргагч нарт хүчирхийллээс сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчилснөөр салбар дундын хамтын оролцоог сайжруулах шаардлагатай байгаа юм.

Энэ жилийн тухайд өнөөдрөөс "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг нэгэн зэрэг эхлүүлж байна. Тус аян нь  жил бүрийн арваннэгдүгээр сарын 25 буюу “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдөр”-өөс  Олон улсын хүний эрхийн өдөр болох арванхоёрдугаар сарын 10-ныг дуустал үргэлжилдэг.

Монгол Улс энэ жилийн аяныг “Хүчирхийлэлд хүн л цэг тавьж чадна” уриан дор зохион байгуулахаар болжээ. Дашрамд дуулгахад, 2010-2013 онд 49 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амь насаа алдсан ба 1180 хүн гэмтэл авсан байна.

2014 оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 619 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 302 хэрэг буюу 51.2 хувиар нэмэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг эхлүүллээ   
Үзсэн: 1686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
gana [202.72.245.xxx] 2016-11-25 17:35
bj bgad l hed honogiin ayn ene ter hun huurch bga yum shig zohiodog kom-st arga baril MAN zasgiin erh barihaar sergeh yum aa uhaanda ard irgedde yum hiij bga dur uzuulj bga uhanii bololtoi ,iim l uhaan muutai humuus tur barij bn da, nuguu muulaad bdg USA-d bol huuhed,emegteichuud jinhene erhee edeldeg shu de tend amidarch bga mongolchuud heleed bn,hen negen hiisver medeelel bish hudeer uzej garaara barij unen gj bdg shu de ternees jishee av l da MAN-haan
Зочин [103.26.195.xxx] 2016-11-25 13:41
mnl-chuud bid bas aztai shuu laliin ulsiihan uuniig ogt sonsoogui medee ch baij duugai l bna.
Зочин [203.91.115.xxx] 2016-11-25 13:11
Тэнэгүүдээ Манай өвөг дээдэс жендер гэж огт мэддэггүй байсан ч хэрүүлгүй хүчирхийлэлгүй амьдардаг байсан юм Харин тэгш эрх буюу жендер гэж гэж ярьдаг түүний төлөө тэмцдэг болсноос хүчирхийлэл үүссэн гэдгийг хэлэе

Бидэнтэй нэгдээрэй