Шууд Chart

БНХАУ-д зорчих иргэдэд онцгойлон анхааруулж байна

2016-11-26 13:13:30

1. БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна.

2. БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юаний мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.

3. БНХАУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

БНХАУ-ын хилээр 20.000 юань буюу 5000 хүртэл ам долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Хэрэв энэ журмыг зөрчсөн тохиолдолд мөнгийг хураан гарал үүслийг ажлын 5 хоногт багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгоно.

4. БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх

БНХАУ-д зорчихдоо бусдын дайвар зүйлсийг /Дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. БНХАУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг.

5. Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэхийг барьцаанд тавихгүй байх

Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэх нь Монгол Улсын Төрийн өмч тул иргэн Та эдгээр бичиг баримтыг ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг хориглодог бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг анхаарах хэрэгтэй.

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР


БНХАУ-д зорчих иргэдэд онцгойлон анхааруулж байна  
Үзсэн: 35352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [66.181.185.xxx] 2016-12-09 11:11
Hyatad ylsad mongolchyyd hylgai hiij barigddag.. Hylgain hiij er bolohgui.. Yamarch bolonj bhgui bituu kaimar bdgiig medeh heregtei!!!!!! Kaimar no haragddagui il bdaguie anhaar!!! Hyatadyyd hylgaig neg ydaa syl tavij yavyylahad manaihan boloh um bn gd 2 dahi uildel deer ni barij davtan gej gargaj irj horidog.. Hylgai hiihees zailshii !!!!! Yamarch nuhtsul bhgui!!!
Зочин [202.179.31.xxx] 2016-12-08 16:14
Улс орон оорийн аюулгvй байдал эрх ашгийг энгэж хамгаалж байхад манай улс бодмоор хиймээр зvйл их байна шvv дээ
tlg [103.11.195.xxx] 2016-12-08 11:59
buudald ni zaaval pass avaad baidag ter ni yamar uchirtai yum ve? medeh hun bn uu?
Зочин [202.70.46.xxx] 2016-12-02 11:01
Bayrllaa heregtei medeelel
Зочин [202.180.216.xxx] 2016-11-29 09:01
Монгол улсад хятад иргэн ирээд ажиллаж болдог нь зев уу. Барилгын компани, нелее бухий дарга нар хэдэн зуугаар нь тариа тарьдаг нехдуудийг мэргэжилтэн маягаар жуулчны визээр оруулж ирдэг нь аль эрт ил цагаан болсон.
Зочин [202.70.46.xxx] 2016-11-28 13:40
Hyatadiin huuliig yarij bhad oilgodoggui shuud mongoliinhoo baiguullagiin tuhai yariad bhiin. Hyatad hun yunuu esul?
Zpchin [27.123.214.xxx] 2016-11-27 09:01
Humuusee demjih yamarch ajil hiigdehgui zugeer l torgono tegene bolohgui geed l suutsgaaj bdag sonin baigullaga
Зочин [202.126.91.xxx] 2016-11-28 12:11
huuliin daguu shuu dee. ta 21-r zuund amidarch bn
Зочин [202.179.29.xxx] 2016-11-26 16:24
Хөдөлмөр эрхлэх бол ямар зөвшөөрөл авах вэ

Бидэнтэй нэгдээрэй