Шууд Chart

“Автомат роботын тэмцээн-2016” эхэллээ

2016-11-26 13:46:04

Оюутан залуус, хүүхэд залуучуудын зохион бүтээх сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг сайжруулах, өөрсдийн суралцаж буй мэргэжлийг бусдад таниулан сурталчлах хэмээн зорилгоо тодорхойлсон “Автомат робот 2016” тэмцээн яг одоо үргэлжилж байна.

Тэмцээн оюутан, сурагч гэсэн 2 ангиллаар, тойрог болон шулуун замын, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот гэсэн 4 төрлөөр болж байна. Тэмцээнийг ШУТИС, Монголын робот сонирхогчдын “Робокон” нийгэмлэг, “Лион робо” ХХК хамтран зохион байгуулж байна.

Тэмцээний онцлогууд:

7 жилийн өмнө оюутнууд өөрсдийн хийсэн роботоо уралдуулж энэ тэмцээний гараа эхэлсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

 

Дархан уул аймгаас л гэхэд автобус дүүрэн хүүхэд энэ тэмцээнд оролцох гэж иржээ

 

Говьсүмбэр аймгийнхан 3дахь жилдээ оролцохоор ирсэн байна.

 

Тэдний гарт байгаа роботууд бол хүүхдүүдийн анхны бүтээл

 

Тэмцээний хамгийн бяцхан оролцогч 4 настай Х.Билгүүн

 

Тэмцээнд оролцох гэж Дархан-Уул аймгаас автобус дүүрэн

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Автомат роботын тэмцээн-2016” эхэллээ  
Үзсэн: 1416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй