Шууд Chart

Барилгын материал хэвлэгч 3D төхөөрөмж зохион бүтээжээ

2016-11-26 15:27:20

Ойрхи Дорнод дахь барилгын хамгийн том "THE BIG 5" үзэсгэлэн  Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн яармагийн үеэр танилцуулсан хамгийн гол бүтээл бол 3D хэвлэгч төхөөрөмж юм. Энэ оны эхээр тус хэвлэгч төхөөрөмжөөр барьсан анхны барилга ашиглалтад орсон.

Уг барилга нь 1 давхар, нийт 270 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан хэмжээтэй юм. Барилгыг нийт 17 хоногийн турш барьсан бөгөөд, 140 мянган америк долларын өртгөөр босчээ. Уг төхөөрөмж нь роботын систем дээр суурилсан, програм хангамж болон техник хангамжийг Арабын Дигироботикс компани дээр боловсруулжээ.

Арабын засгийн газрын мэдээлж байгаагаар, 2030 он гэхэд, тус улсад баригдах нийт барилгын 25 хувь нь 3D хэвлэгч ашиглаж барьсан барилга байх юм. Уг төхөөрөмжийг барилгын ажилд ашигласнаар олон давуу талтай аж. Цаг мөнгө, мөн хүн хүч гээд олон давуу талтай. Одоогийн байдлаар уг хэвлэгч төхөөрөмж нь барилгын жижиг блок, гадна талын жижиг материалуудыг хэвлэх чадвартай юм.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Барилгын материал хэвлэгч 3D төхөөрөмж зохион бүтээжээ  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй