Шууд Chart

Сэлэнгэ аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байна

2016-11-26 15:33:28

Сэлэнгэ аймагт 2016 – 2017 оны өвөл 8773 малчин, мал бүхий өрхөд 1,5 сая мал өвөлжихөөр байна. Гэвч зарим сумдаар бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага, намаржаа муутай байснаас 114 өрх айлын 21256 мянган  мал өөр аймгийн нутаг, өөрийн аймгийн бусад сумын нутагт болон хилийн зурвас бүс нутагт отроор өвөлжихөөр болсон  байна.

Өнөөдрийн байдлаар тус аймагт цас их орж, мал бэлчээрлэх боломжгүй болж байгаагийн улмаас малчдын зүгээс малаа тарга хүчийг нь буураагүй байгаа дээр нь нядалж ченжүүдээр дамжуулахгүйгээр худалдан борлуулах саналыг  тавих болжээ. Уг саналыг харгалзан аймгийн Засаг дарга сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төсвийн байгууллагуудад малчдаас мал мах худалдан авах уриалга гаргаад байна.

Сэлэнгэ нутгийн малчид мичин жилийн өвлийг өнтэй давах зорилгоор малын хашаа,  байр засах,  уст цэгийг лайдах, өтөг бууц, түлээ түлшээ бэлтгэх зэрэг өөрсдөөс шалтгаалах бэлтгэлээ аймгийн дунджаар 95,9  хувь хангасан байна.

Энэ намар 145,5 мянган тонн байгалийн хадлан, 26,3 мянган тонн сүрэл, 3,3 мянган тонн ногоон тэжээл, 10,7 мянган тонн дарш, 7,7 мянган тонн эрдэс тэжээл, 550 тонн гар тэжээл бэлтгэсэн нь мал бүхий иргэдийн төвшинд бэлтгэх өвс тэжээлийн 91 хувийг бэлтгэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байна  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй