Шууд Chart

Сэлэнгийн Ерөөгийнхөн шилдгээр тодорчээ

2016-11-26 15:36:30

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо жил болгон улсын хэмжээний шилдэг ҮЭ-ийн байгууллагыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ҮЭ-ийн холбоо шилдгээр шалгарсан байна.

Тус холбоо нь ажилгүй гишүүд  иргэдээ ажлын байраар хангах, гишүүд ахмадуудаа шагнаж урамшуулах, тэдний ажиллах урам зоригийг нь  нэмэгдүүлэхэд  гол анхаарлаа хандуулж ажилласан хэмээн Ерөө сумын ҮЭ-ийн холбооны дарга Н.Хишгээ ярьж байна.

Энэ онд ҮЭ –ийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой  тохиож байгаа бөгөөд энэхүү ойгоо угтаж Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн Холбоо 6 сарын бүтээлч ажлын аян өрнүүлээд байна. Уг аяны хүрээнд аймгийн Үйлдвэрчний Холбооны тэргүүлэгчид аймгийн Засаг даргатай уулзалт зохион байгуулж ирэх 4 жилд хэрхэн хамтарч ажиллах талаар санар бодлоо солилцлоо.

Уулзалтаар ҮЭ-ийн Холбооныхон хамтын гэрээг шат шатанд нь байгуулах, гэрээний заалтуудыг урьд оныхоос дордуулахгүй байх нь чухлыг онцлон ярьсан бол   Засаг дарга Ш.Оргил жилд 1000 хүний ажлын байр бий болгох зэрэг мөрийн хөтөлбөрөө танилцуулж хамтын гэрээ хэлэлцээр байгуулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгээ хэллээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгийн Ерөөгийнхөн шилдгээр тодорчээ  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй