Хүүхэд залуучуудын зохион бүтээх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадварыг сайжруулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Автомат робот” тэмцээн өнөөдөр болж, аваргуудаа шалгарууллаа. Энэ удаагийн тэмцээнд Дархан хот, Төв аймгийн Батсүмбэр сум, Говьсүмбэр, Увс аймаг, Улаанбаатар хотоос их, дээд сургуулийн ангилалд 12 сургуулийн 70 баг, ЕБС ангилалд 24 сургуулийн 49 баг буюу нийт 300 орчим оюутан, сурагч оролцсон юм.

Тэмцээнд оролцогсод роботын тойрог болон шулуун замын уралдаан, шоо цуглуулагч робот, робот хөл бөмбөг гэсэн ангиллаар өрсөлдөж, эцсийн дүнгээр дараах байруудыг эзэллээ. Үүнд,
Тойрог замын уралдаан /38 баг/
Их, дээд сургууль /38 баг/
Нэгдүгээр байр: ШУТИС-ЭХС –ийн Ө.Батмөнх ахлагчтай “Эрчим-1” баг
Хоёрдугаар байр: ШУТИС-ЭХС –ийн Э.Шижир ахлагчтай “Электроник-2” баг
Найдвартай ажиллагаа: ШУТИС-ДаТС-ийн О.Баярчимэг ахлагчтай “Яст мэлхий” баг
ЕБС /31 баг/
Нэгдүгээр байр: Улаангом хотын цогцолбор 1 сургуулийн Энхсайхан ахлагчтай “Chelsea” баг
Хоёрдугаар байр: Говь сүмбэр аймгийн политехникийн коллежийн Б.Дашням ахлагчтай “Электрон жаал” баг
Шилдэг дизайн: ДаТС-ийн лицей сургуулийн Б.Бат-Эрдэнэ ахлагчтай “Электроник” баг
Шулуун замын уралдаан
Их, дээд сургууль /62 баг/
Нэгдүгээр байр: ДаТС-ийн Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Complex-2” баг
Хоёрдугаар байр: ДаТС-ийн О.Баярчимэг ахлагчтай “Яст мэлхий” баг
Найдвартай ажиллагаа: Говьсүмбэр аймгийн политехникийн дээд сургуулийн Б.Базарсад ахлагчтай “Flash” баг
ЕБС /43 баг/
Нэгдүгээр байр: Говьсүмбэр аймгийн политехникийн дээд сургуулийн Г.Баянмөнх ахлагчтай “Line” баг
Хоёрдугаар байр: Монгол Коосэн Технологийн сургуулийн Б.Баярбаатар ахлагчтай “Монгол коосэн-2” баг
Шилдэг дизайн: IT паркийн Б.Дагвасүрэн ахлагчтай “Smart craft” баг
Робот хөлбөмбөгийн тэмцээн /10 баг/
Нэгдүгээр байр: ӨЗБЛАС-ийн Г.Төгөлдөр ахлагчтай “Legion-1” баг
Хоёрдугаар байр: ШУТИС-МХТС-ийн Б.Цагаан ахлагчтай “Lion Robo” баг
Гуравдугаар байр: ӨЗБЛАС-ийн С.Мишээл ахлагчтай “EXP” баг
Шоо цуглуулагч робот тэмцээн
Их дээд сургууль /4 баг/
Нэгдүгээр байр: ШУТИС-ЭХС-ийн Т.Эрхэмбаяр ахлагчтай “AI & control-1” баг
Хоёрдугаар байр: Говьсүмбэр аймгийн политехникийн дээд сургуулийн Г.Тэмүүлэн ахлагчтай “ST” баг
Гуравдугаар байр: ШУТИС-МХТС-ийн Э.Лхагвадаянжамц ахлагчтай “NITRO” баг
ЕБС /6 баг/
Нэгдүгээр байр: 23-р сургуулийн Б.Мөрөн ахлагчтай “23-1” баг
Хоёрдугаар байр: Braintime сургалтын төв Б.Батжавхаа ахлагчтай “Brain time-5 ” баг
Гуравдугаар байр: ӨЗБЛАС-ийн Г.Төгөлдөр ахлагчтай “Legion-1” баг

Нэмж хэлэхэд, 7 жилийн өмнө ШУТИС-ийн МХТС-ийн оюутнууд хичээл дээр сурсан ажлаа дадлага болгож өөрсдийн бүтээсэн роботоо уралдуулан тэмцээн зохион байгуулж эхэлсэн нь өнөөдрийн Автомат робот тэмцээний гараа байжээ.
Шулуун замын болон шоо цуглуулагч роботыг бага, дунд ангийн хүүхдүүд хийхэд илүү тохиромжтой, хялбар программтай байдаг бол технологийн сургуулийн оюутнууд арай хүнд шатны шулуун замын робот болон робот хөл бөмбөгийн төрөлд өрсөлддөг байна. Ингэснээр бүтээгч хүүхдүүд инженерийн анхны мэдлэгтэй болохоос гадна роботынхоо хэлбэр дизайныг гаргаж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлдэг байна.
| "Автомат робот-2016" тэмцээний аваргууд тодорлоо | ||
| Үзсэн: 2134 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.