Италийн сөрөг хүчний "Таван од" хөдөлгөөнийхөн нийслэл Ром хотод жагсаал цуглаан хийж Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхий сайд Маттео Ренцигийн засгийн газраас санаачилсан юм. Энд сенатын бүрэн эрхийг хязгаарлаж, засгийн газрын бүрэн эрхийг нэмэх санал багтсан байгаа юм байна.
Үндсэн хуулинд ийм өөрчлөлтүүдийг оруулах эсэхийг ирэх 12 дугаар сарын 4-ны өдөр болох бүх нийтийн санал хураалтаар шийдвэрлэх юм. "Таван од" хөдөлгөөний удирдагч Беппе Грилло гишүүд дэмжигчиддээ хандаж бүх нийтийн санал хураалт дээр үгүй гэсэн сонголт хийхийг уриалж байлаа.
Үндсэн хуулинд оруулахаар төлөвлөж байгаа гол өөрчлөлт нь парламентын дээд танхимтай холбоотой юм. Тодруулбал, сенатын танхимын гишүүдийг бүх нийтээр сонгодоггүй болгох санал гаргасан байна. Сенатын танхимыг муж, томоохон хотуудын амбан захирагч нараар бүрдүүлэхийг санал болгож байна. энэ нэмэлт өөрчлөлтүүдийг парламентаар баталгаажуулчихаад байгаа юм. Харин ажил хэрэг болгохын тулд бүхИталийн сөрөг хүчнийхэн үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна нийтийн саналыг авах ёстой юм.
| Италийн сөрөг хүчнийхэн үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна | ||
| Үзсэн: 566 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.