Шууд Chart

Австрид зул сарын баярт зориулсан Крампус мангасуудын баяр боллоо

2016-11-27 14:23:39

Австрийн  Холлабрунн  хотын  төв  талбайд зул сарын баярт  зориулсан Крампус  мангасуудын баяр боллоо.  Австрид Санта  Клаусыг байнга хүний цусанд  шунасан Крампус гэдэг аймшигт мангас дагалдаж явдаг. Крампус мангас нь ээж аавынхаа үгэнд  ордоггүй хүүхдүүдийг шийтгэж, хамгийн муухай  ааш  гаргасан  хүүхдүүдийг шуудайндаа хийн  агуй  руугаа авч явдаг гэсэн  домог бий. Энэ  домог 1800 аад оны үеэс эхлэлтэй Бавари, Австрид  12 дугаар сарын  5-ны  өдрийг Крампусыг  өдөр хэмээн нэрийдэн тэмдэглэдэг уламжлал  байдаг.

Өчигдөр 120 гаруй  Крампус мангас   зүггүй, дэггүй  хүүхдүүдийг хашраахаар Холлабрунн  хотоор явсан байна. Крампус мангасуудыг  үзэхээр  хотын  төвд  6 мянга гаруй хүн  цуглацгаажээ. Холлабрунн хотын  Крампусуудын  баярыг жуулчид ихээр үзэж сонирхдог байна. Тэр дундаа  хөрш Чех  улсаас  жуулчид  олноороо ирдэг байна. Крампус мангасуудын энэ цугларалт нь Зул сарын баяр эхэлж  байгаагийн  илэрхийлэл болдог юм.













Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрид зул сарын баярт зориулсан Крампус мангасуудын баяр боллоо  
Үзсэн: 2722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй