Гүржийн парламентын гишүүд олонхийн саналаараа Георги Квирикашвилиг ерөнхий сайдаар баталлаа. Мөн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг ч дэмжин баталсан байна. Ерөнхий сайд болон сайд нарын танхимын шинэ бүрэлдэхүүнийг дэмжиж байгаагаа парламентын 110 гишүүн илэрхийлсэн бол 19 нь татгалзсан санал өгчээ. Гүржийн Ерөнхий сайд Засгийн газар ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэхээ, Европын холбоо болон Умард Атлантын эвсэлд улс орноо нэгтгэх үйл явцыг урагшлуулах болно хэмээн амласан байна.
Сайд нарын шинэ танхимын бүрэлдэхүүний тухайд өмнөх засгийн газарт Гадаад хэрэг, дотоод хэрэг, батлан хамгаалах зэрэг хэд хэдэн яамыг тэргүүлж байсан хүмүүс багтсан байна. Харин эдийн засаг, тогтвортой хөгжил, бүс нутгийн хөгжил, дэд бүтэц, европ Евроатлантын интеграцийн сайд нарыг шинээр томилсон байна. Өмнөх засгийн газарт шадар сайдаар ажиллаж байсан Кумсишвили энэ албандаа үлдсэний зэрэгцээ сангийн сайдын үүргийг давхар гүйцэтгэхээр болжээ. Гүржийн үндсэн хуульд 2013 оноос эхлэн Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүн байна гэж хуульчилсан байдаг юм.
| Гүржийн парламент шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг баталлаа | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.