Польш улсын нэгэн дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагч 9 настай Камил хүү ерөнхий боловсрол эзэмшихийн хажуугаар улсынхаа Шинжлэх ухааны Лублины их сургуульд мөн суралцаж байна.
Польш улсын Засгийн газраас Камил хүүгийн математикийн гоц авьяасыг нь үнэлэн их сургуулийн дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг өгчээ.
Камил хүү математикийн гоц авьяасаараа их сургуульд элсэн орж, амжилттай суралцаж байна. Тэрбээр өнгөрөгч хавраас эхлэн Лублины технологийн их сургуульд элсэн суралцаж байгаа юм. Түүний энэ гайхамшигт, хичээнгүй чадварыг Польш улсын Засгийн газраас өндрөөр үнэлж Камил хүүгийн их сургуульд суралцах хугацааны сургалтын төлбөрийг хариуцахаар шийдвэрлэжээ.
Харин энэ сарын 25-ны өдөр Польш улсын Боловсролын сайд Анна Залевска сургалтын тэтгэлгийн батламжийг Камил хүүд гардуулан өгөх ёслолын ажиллагаа болсон байна. Ёслолын ажиллагааны үеэр сурвалжлагч хүүгээс чи юу хийх хамгийн их дуртай вэ гэж асуухад "Тоо л бодох дуртай даа" гэж хариулжээ.
Лублины технологийн их сургуулийн зүгээс Камил хүүд сургалтын тусгай хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн дагуу хичээл удахгүй орж эхлэх юм байна. Гоц ухаантан Камил хүү Польш улсын хамгийн залуу оюутан төдийгүй улсынхаа бахархал ажээ.
| 9 настай их сургуулийн оюутан Засгийн газрын тэтгэлгээр суралцана | ||
| Үзсэн: 2318 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.