Дэлхийн өнцөг булан бүрт зул сарын, шинэ жилийн баярын уур амьсгал орж, баярт зориулагдсэн үзэсгэлэн яармаг, худалдаа болж байна. Түүнчлэн баярыг угтан дэлхийн томоохон хотууд гэрлэн чимэглэлээ асааж, гацуур моддоо засч буй энэ үед чимэглэх урлаг хэзээнээс үүссэн, тэр дундаа шилэн бөмбөлөг хэрхэн хийдэг тухай товч мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Анх 17-р зуунд гацуур чимэглэх уламжлал үүссэн тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Харин анхны шилэн бөмбөлөг 16-р зуунд Саксонд үүсчээ. Харин чимэглэлийн тоглоомуудыг анх бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлсэн нь 19-р зууны дунд үе гэж түүхчид үздэг юм.
Шил үлээдэг мастерууд шилээр тоглоом хийж, харин туслахууд нь хатуу цаасаар хонх, зүрх, шувуу амьтны дүрс, бөмбөлөг, боргоцой, самар хайчлан тод өнгийн будгаар буддаг байсан гэнэ.

ОХУ-ын Москва хотноо 130 жилийн түүхтэй алдарт "Ёлочка" чимэглэлийн үйлдвэр байрладаг. Тус үйлдвэр уламжлалт шил үлээх технологи ашиглан шилэн бөмбөлөгийн өвөрмөц хэв маягийг бий болгохоор шаргуу ажиллаж байна. Энэхүү технологи нь дэлхий дахинд шилэн бөмбөлөг хийх хамгийн сонгодог технологи юм.

"Ёлочка" үйлдвэр ч байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн энэ технологиор л шилэн бөмбөлөгүүдийг үйлдвэрлэж байна. Бөмбөлөгүүдийг зуухнаас гаргаж хөргөсний дараа чимэглэж будахад бэлэн болдог байна. Бэлэн болсон бөмбөлөгийг янз бүрийн дизайнаар чимэглэж будан эцэст нь тоглоом маань бэлэн болно.

Уран бүтээлчдийн баг шилэн бөмбөлөгийг нэг бүрчлэн гар аргаар олон цаг зарцуулж хийдэг тул зул сарын баярын модны хамгийн онцгой чимэглэл болдог байна.
| Шилэн бөмбөлөг XVI зуунд Саксонд үүсчээ | ||
| Үзсэн: 2839 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.