Шууд Chart

Мотоцикл үйлдвэрлэгч "Дукати" компанийн 90 жилийн ой боллоо

2016-11-28 12:18:51

Италийн төдийгүй дэлхийд алдартай мотоцикл үйлдвэрлэгч "Дукати" компанийн 90 жилийн ой тохиож байна. Инженерийн төгс шийдлийг Итали загвартай хослуулан бүтээсэн "Хоёр дугуйт" нь "Дукати" компанийг дэлхийн хэмжээний томоохон компани болоход хамгийн ихээр нөлөөлсөн байна.

"Дукати" 1926 онд байгуулагдсан цагаасаа эхлэн 20 жилийн турш зөвхөн радиогийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэдэг байв. Харин 1946 оноос эхлэн мотоцикл үйлдвэрлэлийн салбар руу эргэлт буцалтгүй орсноор "Дукати"-гийн дэлхийд танигдах эхлэл болсон гэж хэлж болно.

Удалгүй 1950-аад оны дунд үеэс мотоциклийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдаж эхэлсэн байна. Үүнээс хойш яван явсаар "Дукати" зөвхөн тоног төхөөрөмж биш, мотоцикл үйлдвэрлэж, дэлхийн алдартай бренд болтлоо хөгжжээ.

Одоогоор тус үйлдвэр нь 1200 гаруй ажилтан албан хаагчтай, жилд дунджаар 54000 орчим мотоцикл үйлдвэрлэж, дэлхийн зах зээл дээр борлуулдаг байна.

Өнгөрөгч долоодугаар сард "Дукати" 90 жилийн ойгоо тохиолдуулан өөрийн 80 мянган хөгжөөн дэмжигчийг хамарсан өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр мотоциклийн уралдаан болсон байна. Түүнчлэн ойн хүрээнд өөрсдийн видео тоглоомоо хийснээ олон нийтэд танилцуулсан байна. Тэд уг тоглоомондоо өөрсдийн хамгийн алдартай 39 шилдэг мотоциклийн загваруудаа оруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мотоцикл үйлдвэрлэгч "Дукати" компанийн 90 жилийн ой боллоо   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй