Шууд Chart

Швейцарь улсад бүх нийтийн санал хураалт болж байна

2016-11-28 12:32:36

Швейцарь улсад атомын цахилгаан станциудын ашиглалтын хугацааг 45 жил болгон хязгаарлах асуудлаарх бүх нийтийн  санал хураалт болж  байна.

Хэрэв  иргэд  олонхийн саналаараа Ногоон намынхны  энэ  санаачилгыг дэмжвэл Швейцарь улс 2029 он гэхэд атомын цахилгаан станциасаа татгалзах  болж  байгаа юм.  Одоо  тус  улсад   атомын таван цахилгаан станц  байдаг  бөгөөд  тэдгээрийн гурав нь ирэх он гэхэд хаалгаа барих  ёстой  болно.

Одоо ашиглалтад байгаа атомын таван цахилгаан станц нь тус улсын  эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг үйлдвэрлэн гаргадаг юм байна. Олон нийтийн дунд явуулсан  санал  асуулгын  сүүлчийн  дүнгээс харахад цөөн хувийн  илүү  саналаар Ногоон намын санаачилга дэмжигдэхээр  байна.

Эсэргүүцэгчид нь Швейцарь  улс  богино хугацаанд сэргээгдэх  эрчим хүчинд  шилжиж  чадахгүй. Тиймээс  хөрш орнуудаасаа эрчим хүч  экспортлон авахад  хүрнэ гэдгийг анхааруулж байгаа юм. Үүний  өмнө тус улсын Засгийн газар 2050 он хүртэл  эрчим хүчний  салбарын хөгжлийн хөтөлбөрийг баталсан юм. 

Энд дахиж  атомын цахилгаан станц барихгүй байж, аажмаар нар, салхи, биошатахуун гээд сэргээгдэх  эрчим хүчинд шилжихийг тусгаж өгчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Швейцарь улсад бүх нийтийн санал хураалт болж байна   
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй