Хүний эрхийг хамгаалагчид Америкийн Калифорн мужийн хууль сахиулах байгууллагынханд хандаж сүрдүүлэг бүхий захиа авсан мусульман шашны сүмүүдийн хамгаалалтыг чангатгаж өгөхийг уриалсан байна.
Лос Анжелес, Сан Хосе хот дахь сүмүүд рүү нэр усгүй сүрдүүлсэн захидлууд ирсэн юм байна. Tнэ захидалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт Америк орныг цэвэрлэх болно. Гитлер Еврейчүүдийг устгасан шиг л Исламын шашинтай хүмүүсийг зайлуулах болно гэж бичсэн байжээ.
Америк мусульманы харилцааны зөвлөлийн тэргүүн Хуссам Айлуш үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампт хандаж бүх Америкчуудын Ерөнхийлөгч шиг л хариуцлагатай алхам хийхийг уриалсан байна.
Сан Хосе хотын цагдаагийн удирдах газрын офицер Гарсия хууль тогтоогчид энэ хэргийг мөрдөн шалгаж эхлээд байгаагаа мэдэгдсэн байна.
| Калифорн мужийн сүмүүдийг хамгаалахыг уриалж байна | ||
| Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.