Сирийн бүслэгдсэн хот, суурингуудад амьдарч байгаа хүүхдийн тоо сүүлийн нэг жилийн дотор хоёр дахин өсч, 500 мянгад хүрээд байна. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлсэн юм.
Сирийн нийт 16 хот, суурин бүрэн гадаад ертөнцөөс таслагдсан байдалтай байгаа бөгөөд хүмүүнлэгийн тусламж авах боломжгүй, наад захын үйлчилгээ байхгүй газар болчихоод байна. "Исламын улс" бүлэглэлийн зэвсэгт дайчдын хяналтад байгаа, одоо ширүүхэн тулаан болж буй Алеппо хотын зүүн хэсэгт л гэхэд 100 гаруй мянган хүүхэд байгааг ЮНИСЕФ-ийн тайланд тэмдэглэсэн байна.

Дайны байдалтай байгаа энэ хот, суурингуудад хүүхдүүд тоглож наадаж, сургууль, цэцэрлэгт сурч чадахгүй байгаа төдийгүй эмнэлгийн тусламж авч чадахгүй, өлөн зэлмүүн амьдарч байна. Мөн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн доод хонгилд л сургаж, эмчилж, тоглуулж байгааг тэмдэглэжээ.
Сирийн ийм бүслэгдсэн хотын нэгд сайн дурынхан хэд хэдэн байрны доод хонгилыг нэгтгэж тоглоомын талбай гаргаж өгсөн байна. Энд өдөрт 200 гаруй хүүхэд тоглодог тухай ч мэдээлж байна. Мөн өөр нэг бүслэгдсэн хотод байшингийн доод хонгил дахь сургуульд 250 охин сурч байгаа юм байна.
Сирийн дайнаас болж сая сая хүний амьдрал там болж хувираад байна. НҮБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Энтони Лейк Сирид зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш яг зургаан жил болох гэж байгааг тохиолдуулан дайтагч талуудад хандаж хот, суурингуудын бүслэлтийг сэтэлж шуурхай, саадгүйгээр, байнга хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжоор хангаж өгөхийг уриалсан байна.
| Бүслэгдсэн хот, суурингуудад амьдарч байгаа хүүхдийн тоо өсчээ | ||
| Үзсэн: 1623 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.