Шууд Chart

Япон пуужингийн довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэхэд нэмж 2 тэрбум доллар зарцуулна

2016-11-28 16:18:28

Японы Засгийн газар 2016 оны санхүүгийн жилд пуужингийн довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэхэд нэмж 200 тэрбум иен буюу хоёр тэрбум орчим доллар зарцуулах бодолтой байна.

Энэ зардлыг төсвийн тодотголд суулгаж өгсөн бөгөөд сайд нарын танхим ирэх сарын дундуур батлах ёстой тухай “Жэпэн ньюс” сонин мэдээлж байна.

Энэ мөнгөний ихэнхийг пуужингийн “Пэтриот-3” системийн хуучирсан загварыг шинэчлэхэд зарцуулах бөгөөд одоогийн байгаа “Пэтриот-3” систем нь 20 километрийн алсад байгаа байг устгах зориулалттай юм байна. Шинэ пуужин авснаар энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэх ёстой. Үүнээс гадна Японы байлдааны хөлөг онгоцууд дээр байрлуулсан ажиглалтын “Ийжис” системийг шинэчилнэ.

Японы энэ алхам БНАСАУ-аас ирэх пуужингийн аюул заналтай шууд холбоотой. Энэ онд л гэхэд Умард Солонгос 20 удаа баллистик пуужингийн туршилт хийсэн бөгөөд туршилт болгоноор баллистик пуужин үйлдвэрлэлд ахиц гаргаж байна. Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада өнгөрсөн баасан гарагт Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Токио пуужингийн довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэхийн тулд нэмж зэвсэг техник худалдаж авах болсон тухай дуулгасан. Мөн тэрбээр Засгийн газар пуужингийн довтолгооноос хамгаалах АНУ-ын “Таад” системийг авах эсэх асуудлыг ярьж байгаа талаар дуулгасан.

"Инада" ирэх 12 дугаар сарын дундуур АНУ-ын Гуам аралд очиж, тэнд байрлуулсан “Таад” системтэй танилцахыг зорьж буй юм байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон пуужингийн довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэхэд нэмж 2 тэрбум доллар зарцуулна   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй