Сирийн цэрэг өнгөрсөн нэг хоногт Алеппо хотын зүүн хэсгийн найман дүүргийг “Исламын улс” террорист бүлгийн байлдагчдаас чөлөөллөө. Тэндээс 2.5 мянган хүнийг, тэр дундаа 800-аад хүүхдийг нүүлгэн шилжүүлжээ.
Хэд хэдэн байлдагч энгийн оршин суугчийн дүрээр зугтахыг завдсан боловч тэднийг саатуулсан байна. Дөчөөд байлдагч сайн дураараа зэвсгээ хураалган бууж өгсөн бөгөөд одоо тэдэнд Ерөнхийлөгч Башар Асадын зарлигийн дагуу өршөөл үзүүлнэ.
Зүүн Алеппогийн 50-иад оршин суугч гэгээн цагаан өдрөөр хотын баруун хэсэг рүү зугтан гарч ирсэн байна. Тэд ядарч сульдсан байгаа ч байлдагчдын гараас зугтаж чадсандаа баярлаад барахгүй байна. Зугтаж гарч ирсэн Фатима өөрийн амссан зовлонгийн талаар ярихдаа “Би гурав хоног хэлэн дээрээ юу ч тавиагүй. Бидэнд идэх юм юу ч байгаагүй. Намайг аварсан Сирийн армид талархлаа. Энэ там бидний хувьд дууслаа. Байлдагчид биднийг ташуураар ороолгодог байсан. Байлдагчид миний охиныг хулгайлсан, охин маань яасныг би мэдэхгүй” гэлээ.
Фатимагийн нэг нүдийг нь сохолсон, гарынх нь хурууг тасдсан байна. Зугтаж гарч ирсэн хүмүүс юу ч ярьсан бай зүүн Алеппод жинхэнэ хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн нь энэ хүмүүсийг харахад л илт байна.
Зүүн Алеппогийн оршин суугчид бүтэн дөрвөн жил “Исламын улс” террорист бүлгийн байлдагчдын дарамт шахалт дор, айдас жихүүдэстэй амьдарч байсан юм. Дайны талбараас зугтаж гарч ирсэн хүмүүсийг дүрвэгчдийн төвд байрлуулж байна.
| Башар Асадын цэрэг Алеппо хотын найман дүүргийг чөлөөллөө | ||
| Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.