Шууд Chart

Барак Обама, Дональд Трамп хоёр утсаар ярьжээ

2016-11-28 17:08:36

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шинэ Ерөнхийлөгч болох Дональд Трамп нар утсаар ярьж, засгийн эрхийг шилжүүлэх асуудал хэлэлцсэн тухай АНУ-ын шинэ удирдагчийн туслах хатагтай Келлиэнн Конуэй мэдээлж байна.

“Ерөнхийлөгч Обама, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Трамп нар байнга холбоотой байгаа. Тэд сая нэлээн удаан ярилцсан. Обама, Трамп хоёр засгийн эрхийг шилжүүлэх асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, шинэ Засгийн газар эмхлэх асуудлаар бас санал солилцсон” гэж хатагтай Конуэй хэлж байна.

Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ “11 дүгээр сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Хиллари Клинтон болон түүнийг дэмжигчид ч гэсэн ингэх ёстой” гэдгийг онцоллоо.

 Түүний энэ өдөөсөн үг Хиллари Клинтон Висконсин, Пенсильвани, Мичиган мужид Ногоон намын нэр дэвшигч Жилл Стайны санаачилгаар дахин санал тооллого явуулахад оролцоно гэсэнтэй холбоотой байх.

Сонгуулийн үеэр Трампын сонгуулийн штабыг удирдаж байсан Конуэйн үзэж байгаагаар Стайн, Клинтон нарын энэ оролдлого бол сонгуулийн үр дүнг, тэр дотроо АНУ-ын ард түмний сонголтыг үгүйсгэх гэсэн бүтэлгүй оролдлого, энэ нь Стайныг ч, Клинтоныг ч сайхан харагдуулахгүй юм байна. Зарим мэдээгээр Хиллари Клинтон сонгуульд ялагдсаны дараа Трамп руу өөрөө утасдаагүй, түүнд Обама Трамп руу утасдаж, ялагдлаа хүлээхийг ятгажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Барак Обама, Дональд Трамп хоёр утсаар ярьжээ   
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй