Шууд Chart

"Аризона" улирлын 8 дахь ялалтаа авлаа

2016-11-28 17:31:08

Хойд Америкийн мөсөн талбайд өнөөдөр үндэсний хоккейн лигийн тэмцээний хүрээнд 6 тоглолт болж өндөрлөлөө. Канадын алдарт “Эдмонтон Ойлерс” өнөөдөр“Аризона Койотес”-ыг өөрийн талбайдаа хүлээн авч, улирлын 23 дахь тоглолтоо хийлээ. Эхний 22 тоглолтын дараах байдлаар Эдмонтоны хоккейчид 12 хожсон амжилтаараа өрнөд бүсийн 3-р байрт бичигдэж байсан. Энэ тоглолтын эхний гоолыг талбайн зочин баг оруулсан. Чех довтлогч Радим Врбатагйн цохисон шайб энэ удаад Эдмонтоны хаалганд орсон юм. Улмаар тоглолт ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсээр 3-р үед ялагчийг шийдвэрлэсэн. Энэ үед Эдмонтоноос Канад довтлогч Милан Лучич улирлын 7 дахь гоолоо оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн. Тэгвэл тоглолтын үндсэн цаг дуусахаас дөрөвхөн минутын өмнө Жейми Макгинн хожлын гоолыг оруулж чадсанаар Аризонагийн залуус улирлын 8 дахь ялалтаа авсан юм. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Аризона" улирлын 8 дахь ялалтаа авлаа  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй