Шууд Chart

Япончуудын олонх нь Курилын өмнөд арлуудыг эргүүлэн авах асуудлыг ярихыг хүсэж байна

2016-11-28 17:26:15

Японы хүн амын талаас илүү хувь нь ОХУ-тай газар нутгийн асуудлаар хийх яриа хэлэлцээгээр Курилын цуваа арлын өмнөд хэсгийн арлуудыг эргүүлэн авах тухай ярих хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Энэ сарын 25-27-нд “Никкай” сонины явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, санал асуулгад оролцогчдын 60-аад хувь нь ийм байр суурьтай байгаа нь харагдаж байна.

Тус сонин өнгөрсөн наймдугаар сард бас ийм санал асуулга явуулсан. Тэр үед Курилын арлын өмнөд хэсгийг эргүүлэн авъя гэсэн саналтай хүний тоо ойролцоогоор 50 хувь байжээ. Мөн санал асуулгад оролцогчдын 29 хувь нь Оростой хийх яриа хэлэлцээгээр япончуудын хойд газар нутаг гэдэг Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи дөрвөн арлыг бүгдийг нь авах тухай ярих хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Өнгөрсөн наймдугаар сард явуулсан санал асуулгыг бодвол сая ийм байр суурьтай хүний тоо долоон хувиар хорогджээ. Мөн япончуудын олонх нь Токио Курилын арлаарх өөрийн байр сууриа тодотгож, энэ асуудалд илүү уян хатан хандах ёстой гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр санал асуулгад оролцогчдын дөрвөн хүн тутмын нэг нь Өмнөд Курилын арлыг Японд өгсний дараа Оростой энхийн гэрээ байгуулах хэрэгтэй гэсэн Японы Засгийн газрын байр суурийг дэмжиж байна.

Одоогоор Москва, Токио хоёр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Японд хийх айлчлалын бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байна. Орос, Япон хоёр өнгөрсөн зууны дунд үеэс хойш Дэлхийн 2-р дайны дүнд хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа. Энэ асуудалд гол саад бэрхшээл болж байгаа асуудал бол Курилын арлын өмнөд хэсгийн асуудал юм.

Дэлхийн 2-р дайны дараа Курилын цуваа арлыг бүгдийг нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаасан ч Япон улс өнөөг хүртэл энэ асуудлаар маргалдаж байна. Одоо япончууд Оросын Ерөнхийлөгчийн тус улсад хийх айлчлалын үеэр энэ асуудлыг мухардлаас гарна гэдэгт найдлага тавьж байна.    

Дэлгэрэнгүй мэдээг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.           

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япончуудын олонх нь Курилын өмнөд арлуудыг эргүүлэн авах асуудлыг ярихыг хүсэж байна  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй