
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг тус тус томиллоо. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн юм. Дашрамд дуулгахад Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан эмч нарын хувьд хоёулаа байгуулладаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад ийнхүү хамт олон дотроосоо томилогдож байгаа юм.
ХСҮТ, ГССҮТ-ийн дарга нар томилогдлоо | ||
Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.