Шууд Chart

Канад улс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг өргөжүүллээ

2016-11-29 12:12:17

Канад улс  Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнийхээ  жагсаалтад  15 хувь хүний нэрийг нэмж оруулсан  байна.  Тэдгээрийн  6  нь  Крымээс  ОХУ-ын Төрийн  Думд сонгогдсон гишүүд  байгаа  талаар Канадын Гадаад хэргийн яамны сайтад мэдээлсэн  байна. Хориг арга хэмжээний жагсаалтад  ийнхүү  15 хүнийг  нэмсэн нь  ОХУ-д  Украинтай  холбоотой  гэрээгээр хүлээсэн үүргээ  бүрэн  биелүүлэхэд шахалт  дарамт үзүүлэх зорилготойг  тэмдэглэсэн  байна. 

Өнгөрсөн 9 дүгээр сарын  18-нд Төрийн Думд  Крымд  амьдардаг депутатууд сонгогдсоны  хариуд ийм арга хэмжээ авч  байгаагаа ч Канадын  гадаад хэргийн яамны мэдээлэлд  онцолжээ.  Канад  улс  ОХУ  Крым, Севастополийг өөртөө  нэгтгэсний адилаар Крымд зохион байгуулсан Төрийн думын сонгуулийн дүнг ч хууль  ёсных  хэмээн хүлээн зөвшөөрөхгүйгээ  илэрхийлж  байна.

Мөн АНУ, Европын Холбооныхны гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүлсэн нь ОХУ-ын  Украин  дахь үйл  ажиллагааны  нэгдмэл хариу  ч гэж Канадын эрх баригчид тайлбарласан  байна. Канадын  талаас авсан хориг арга хэмжээний жагсаалтад орсон иргэдийн Канад дахь  дансуудыг  нь  царцаах,  тэдэнтэй  ямар нэгэн гэрээ хэлэлцээр  байгуулахыг  хориглох  юм.  Энэ  сарын  эхээр Европын холбоо мөн Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүлсэн. 

Тодруулбал,  Крымээс төрийн Думд  сонгогдсон  Руслан Бальбек, Константин Бахарев, Дмитрий Белик, Андрей Козенко, Светлана Савченко болон  Павел Шперо нарыг  хориг  арга хэмжээнийхээ жагсаалтад оруулсан.   Ийм шийдвэрийг мөн  л  АНУ   өмнө нь гаргасан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад улс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг өргөжүүллээ  
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй