Шууд Chart

Фидель Кастротой салах ёс хийх кубачуудын цуваа тасрахгүй байна

2016-11-29 12:50:21

Кубын  нийслэл  Хавана  хотноо  хувьсгалын удирдагч  Фидель Кастротой  салах  ёс  хийх  арга хэмжээ  өчигдөр  эхэллээ.   Түүний дурсгалыг   хүндэтгэж,   салах  ёс  хийх  энэ арга хэмжээ  хүнд  их  буугаар  21  удаа  буудсанаар эхэлсэн байна. Хавана хотод  Фидель  Кастротой  салах  ёс  хийх  гол арга хэмжээ  Хувьсгалын  талбай  дахь Хосе  Мартигийн дурсгалын  цогцолборт  болж  байна.  Энд Фидель Кастрогийн Фульхенсио Батиста дарангуйлагчийн эсрэг  тэмцэж  явсан үеийн  зургуудыг,  түүний авсан  шагналыг  дэлгэн  тавьсан байна.  Фидель Кастро  өнгөрсөн баасан гарагт  өвчний улмаас 90  насандаа таалал  төгссөн  юм.

Кубын удирдагч  Рауль Кастрогийн шийдвэрээр  өнгөрсөн  26-ны  өдрөөс эхлэн  тус улс  даяар  9 хоногийн гашуудал зарлаад  байгаа юм.  Эрх  чөлөөний  арал  эхнэ улсад   хувьсгалын удирдагч  Фидель Кастротой  салах  ёс  хийх  мянга  гаруй  газрыг  зохион  байгуулаад  байгаа юм байна.  Энд  ирсэн иргэд олон нийт  Кубын  хувьсгалын  үзэл  санаанд  үнэнч  байхаа батлан  илэрхийлэн баримт бичигт гарын үсэг зурах боломжтой юм байна.

Маргаашнаас эхлэн 4 өдрийн туршид Фидель Кастрогийн чандрыг  Хаванагаас  эрх  чөлөөний цуваа  нэртэй  маршрутаар  Сантьяго  Де  Куб  хүргэх  юм  байна. Энд  ирэх  сарын  4-нд  түүнийг  сүүлчийн замд нь  үдэх  арга хэмжээ   болох  юм. Оршуулгад  дэлхийн  олон орны  төр засгийн тэргүүн нар  очиж  оролцохоо илэрхийлжээ.  Түүний  дотор  Венесуэл, Боливи, Никарагуа, Эквадор  улсуудын  төрийн тэргүүн нар,  Испанийн хаан асан Нэгдүгээр  Хуан Карлос байгаа  аж. 













































Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фидель Кастротой салах ёс хийх кубачуудын цуваа тасрахгүй байна  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй