Шууд Chart

Газар дундын тэнгист 1400 цагаачийг аварчээ

2016-11-29 13:04:27

Италийн  эргийн хамгаалалтын албаныхан  Газар дундын тэнгисээс  1400 цагаачийг  аварсан  байна. Хэдийгээр  аврах  ажиллагаа  маш хүнд  нөхцөлд  болсон  ч  Газар  дундын тэнгист  живж  байсан  онгоцонд  явсан бүх хууль  бус  цагаачийг  аварч  чадсан талаар  тус албаны  төлөөлөгч  мэдэгдсэн  байна.

Италийн эрх баригчид  энэ  онд  Газар дундын тэнгисээр дамжин олон  тооны цагаач  ирснийг мэдээлсэн  юм.  Франс  Пресс  агентлагийн мэдээлж  байгаагаар  2016  он гарснаас  хойш  Газар дундын тэнгисээр дамжин   171 мянган  цагаач  Европт ирээд  байгаа аж.

Энэ нь  сүүлийн жилүүд дэх хамгийн их  цагаач  буюу  170 мянган цагаач дүрвэгч  Европт ирсэн 2014 оныхоос  ч  давсан  тоо  болж  байгаа юм.  Европыг  зорьж  байгаа цагаач  дүрвэгсдийн  ихэнх нь  Африкийн орнуудын  иргэд байгаа юм.  Өнгөрсөн 7 хоногт  цагаачлалын  асуудал  эрхэлсэн олон улсын байгууллагаас  мэдээлснээр   энэ онд   Европыг  зорьж  яваад  Газар дундын тэнгист  амиа алдсан хууль бус цагаачид, дүрвэгсдийн тоо  4700  хүрээд  байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газар дундын тэнгист 1400 цагаачийг аварчээ  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
BURMAA [43.242.243.xxx] 2016-11-29 13:54
YMARSH XETSUU XUMUUS BE ENE XUMUUST TUSLAX YMSAN

Бидэнтэй нэгдээрэй