Шууд Chart

Байгаль орчинд ээлтэй, хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

2016-11-30 09:04:21

Хуванцар хог хаягдал байгальд маш хортой. Өөрөөр хэлбэл хуванцар хаягдал байгальд задарч шингэхдээ хэдэн зуун жил болдог байгальд хортой хог хаягдлын тоонд ордог. Харин Италийн "Новамоонт" хэмээх биохимийн компани элсэн чихэр болон усыг ашиглаж, химийн урвал явуулж, байгаль орчинд ээлтэй, эргээд байгальдаа хурдан задарч шингэх боломжтой хуванцар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулжээ. Энэхүү үйлдвэр нь дэлхийн хамгийн анхны сэргээгдэх эх үүсвэрийг ашиглан, химийн нэгдэл явуулж, байгальд ээлтэй хуванцар бүтээгдэхүүн гарган авах боломжтой болсон үйлдвэр юм. "Новамоонт" тус үйлдвэрээ "Майтеер" биотехнологийн үйлдвэр хэмээн нэрлэж энэ оны 9 дүгээр сард олон нийтэд танилцуулжээ.

Тус үйлдвэрт үйлдвэрлэсэн хуванцар бүтээгдэхүүнийг жимс ногооны уут, хоол хүргэлтийн үйлчилгээнд болон хувцасны уут зэрэг хүнс болон ахуйн хэрэглээнд ашиглах боломжтой юм. Хуванцар бүтээгдэхүүнийг гарган авах ерөнхий процесс нь үйлдвэрийн лабораторид эхлээд химийн урвал явагдсан тарилга бэлтгэнэ. Химийн урвал явагдсан тарилга гэдэг нь элсэн чихэр, ус, эрдэс давсыг хольж исгэсэн, боровтор өнгөтэй шингэн юм. Хуруу шилэн дотор хөлдөөсөн бичил организмыг тасалгааны хэмд хяналтын дагуу ургуулна. Бичиг организм өсч томрох үед, химийн урвал явагдсан тарилгаа тарина.

Ерөнхий боловсрох процесс нь ийм байна. Ингэж хийсэн бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй, байгалийн хөрсөнд задарч шингэхдээ хурдан байх юм. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг 56 хувь хүртэл бууруулах боломжтой юм байна. Майтеер үйлдвэр жилд 30 мянган тонн байгальд ээлтэй хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 2017 оны дунд үе гэхэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллана хэмээн үйлдвэрийн удирдлагууд хэлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Байгаль орчинд ээлтэй, хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй