Шууд Chart

Сирийн арми Алеппо хотын зүүн дүүргийн 2 хорооллыг чөлөөлж чаджээ

2016-11-30 11:12:29

Сирийн засгийн газрын хүчин Алеппо хотын 2 ч хорооллыг террористуудаас чөлөөлж чадсанаар тус хотын зүүн хойд  хэсгийг бүхэлд нь  хяналтандаа  оруулаад байна. Алеппогоос ирж байгаа мэдээллээр Шейх Ходр, Шейх Фарес хорооллуудыг чөлөөлж  чаджээ. Энд "Исламын улс" бүлэглэлийн дайчид болоод Сирийн засгийн газрын цэргүүдийн  хооронд  нэг  хоногийн туршид  ширүүхэн тулаан болсон юм.

Одоо чөлөөлөгдсөн хорооллуудад саперууд ажиллаж тэсрэх төхөөрөмжүүд,  гар  бөмбөгүүдийг аюулгүй болгох арга хэмжээнүүдийг авч  байгаа юм байна. Сирийн армийн  цэргүүд, тэдэнд  дэмжлэг  үзүүлж  байгаа зэвсэглэсэн бүлэглэлүүдийн хамтаар Алеппо хотын зүүн дүүргийг чөлөөлөхөөр  тулаанаа үргэлжлүүлж  байна.

Сирийн  армийнхан лалын хэт даврагч  Жебхат  Ан Нусра  бүлэглэлийн  гол  цэгүүдийг нь  устгаад  байгаа юм.  Сири  дэх дайсагнагч  талуудыг  эвлэрүүлэх  Оросын  төвийн    мэдээгээр   өчигдөр  Сирийн армийнхан Алеппо  хотын зүүн  дүүргийн  газар нутгийн  40 хувийг  лалын хэт даврагчдаас  чөлөөлөөд  байгаа юм. Энэ хооронд ширүүн  тулаан болж байгаа  Алеппо хотын оршин суугчид орон гэрээ орхин дүрвэн  зугтсаар  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн арми Алеппо хотын зүүн дүүргийн 2 хорооллыг чөлөөлж чаджээ  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.170.84.xxx] 2016-11-30 13:32
Энэ машин нь Оросын шинэчилсэн газ-53 юу даа... Сирийн арми өөрсдөө ингээд идэвхтэй дайраад чөлөөлөөд байвал амжилтэнд хүрнэ дээ.

Бидэнтэй нэгдээрэй