Их Британий хаан 2 дугаар Элизабетагийн хань нөхөр, Эдинбургийн гүн Филипп Лондон хотын баруун дүүрэгт шинээр нээлтээ хийсэн Бромптон дугуйны үйлдвэрээр зочилсон байна. Өдгөө 95 настай гүн эвхэгддэг дугуйны эрэлт хэрэгцээ сүүлийн үед эрч өсч байгаатай холбоотойгоор тус компанид дэмжлэг үзүүлэх зорилготойгоор энэ ажлын айлчлалаа хийсэн байна. Одоогийн байдлаар тус компани жилдээ 44 мянган дугуйг гар аргаар үйлдвэрлэж дэлхийн өнцөг булан бүрт худалдаалж байна. Бромптон дугуйны үйлдвэр нь 1975 онд ашиглалтад орсон юм.
Дэлхийд хамгийн эрэлттэй, алдартай анхны эвхэгддэг дугуйгаа тэд 1976 онд үйлдвэрлэн гаргасан байна. Инженер Эндрю Ритчигийн бүтээсэн энэ дугуй 1982 оноос л их захиалга авч үйлдвэрлэгдэж эхэлсэн гэгддэг. Гэхдээ хөрөнгө оруулагчид энэ дугуй эрэлттэй байна гэдэгт эргэлзэж байсан учир үйлдвэрлэлээ 1983 онд хаахад хүрсэн байна.
Харин 86 оноос үйлдвэрлэлээ сэргээж эхэлсний үр дүнд 2 жилийн дараа гэхэд сардаа 90 дугуй үйлдвэрлэн гаргадаг болжээ. Одоо Бромптоны дугуйнууд дэлхийд алдартай. Тус дугуйг хадгалж, аялалд авч явахад ч авсаархан байдаг учир ийнхүү эрэлттэй байдаг байна. Хамгийн загварлаг, авсаархан байх гэдэг бол энэ үйлдвэрийн гол уриа юм. Бромптоныхон дугуй үйлдвэрлээд зогсохгүй, дугуйн клубыг нэгтгэж, уралдаан тэмцээн аялал зугаалга ч зохион байгуулдаг болжээ.



| Эдинбургын гүн "Бромптон" дугуйны шинэ үйлдвэртэй танилцжээ | ||
| Үзсэн: 1220 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.