Оросын сэтгүүлч Екатерина Сажневийг Узбекстан улсаас албадан гаргасан тухай Оросын Хүний эрхийн хуульчдын холбооноос мэдээллээ. Сэтгүүлч Екатерина Сажнева нь Укбекстан улсад хувийн журмаар зорчиж байсан ч сэтгүүлч мэргэжлийнхээ дагуу нутгийн оршин суугчидтай уулзаж ярилцах, ялангуяа сөрөг хүчнийхэнтэй холбогдохоос татгалзаж чадаагүй байна. Ийм нэгэн уулзалтын үеэр түүнийг Узбекстаны удирдах байгууллагын төлөөлөгчид баривчилжээ.
Баривчлахдаа сэтгүүлч бүсгүйн гар утасны сим карт, фото зургуудыг нь хэвлэлд нийтлэх магадлал бүхий гэж үзэн хураан авсан байсан гэж Хуульчдын холбооны хэвлэлийн алба мэдээлж байна. 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр түүнийг харанхуй газарт таван цагийн турш хорьсны эцэст, Москва руу нисэх онгоцонд суулгажээ. Екатерина Сажнева эсэн мэнд Москвад ирээд байгаа бөгөөд одоо тэрбээр аюулгүй байдалд байна.
Оросын хүний эрхийн төлөөх Хуульчдын холбооны гишүүн Мария Баст, Узбекстаны удирдах байгууллагын гаргасан энэ үйлдэл нь хүний эрх, эрх чөлөө болоод сэтгүүлчийн ажлаа чөлөөтэй хийх эрх чөлөөг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. “Энэ үйлдэл нь хуулийн дагуу олгогдсон оросын сэтгүүлчийн эрх болоод, хүний халдашгүй дархан эрхийг зөрчсөн маш бүдүүлэг үйлдэл мөн” гэж Мария Баст мэдэгдсэн байна.
| Оросын сэтгүүлчийг албадан гаргажээ | ||
| Үзсэн: 1727 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.