Өнөөдөр "NHK WORLD" телевизийн баримтат цуврал нэвтрүүлгийн 11 дүгээр сарын онцлох дугаар үзэгчдэд хүрч байна. Энэ дугаарт Даваадоржийн Хулан оролцжээ. Тус телевизийн "Her Story" баримтат цуврал нь нийгэм болон эдийн засагт өөрчлөлт шинэчлэлт авчирч буй Азийн эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг.
Нэвтрүүлэгт Азийн аль нэгэн улсын ажил хэрэгч эмэгтэйг онцолж, түүний талаар баримтаар үзүүлдэг. Өмнө нь энэхүү баримтат цувралд загвар зохион бүтээгч С.Ариунаа оролцож байсан бол 11 сарын дугаарт “Lhamour” үндэсний органик гоо сайхны брэндийг үүсгэн байгуулагч Д. Хуланг уригджээ.
Нэвтрүүлгээр Д.Хулангийн ажил амьдрал, ямар хүндрэл бэрхшээлийг туулж, зорьсондоо хүрсэн өөрийн түүхээсээ дэлгэрэнгүй хуваалцсан аж. Мөн нэвтрүүлгээр Монголд үйлдвэрлэл явуулах бэрхшээл болон чанартай үйлдвэрлэлийн тухай ойлголтын тухай өгүүлсэн байна. Ийнхүү монгол бүсгүйчүүдийн хийж бүтээж зорьж яваа “алсын хараа” олон улсад танигдаж эхэллээ.
Д.Нарантуяа
| Д.Хулан ба "Her Story" | ||
| Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.