Шууд Chart

БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлаар санал хураалт болно

2016-11-30 16:19:05

Маргааш НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлд  БНАСАУ-ын  эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай  тогтоолын төслийн  санал хураалт болох гэж  байна.   Энэ тогтоолын  төслийг АНУ  санаачилж  өргөн  барьсан бөгөөд дипломат эх сурвалжуудын  мэдээлснээр  бол   НҮБ-ын   Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн  5  орон   шинэ  хориг арга хэмжээ  авах   тогтоолын төслийг хэдийн  хэлэлцэж  тохиролцоонд  хүрсэн байгаа аж.  

Өөрөөр хэлбэл  тогтоолын төсөлд  хориг тавих эрхтэй  5  орон   тохиролцож  чадсан  бололтой  байна.   Шинэ  тогтоолын  төсөл  Умард Солонгосын экспортын орлогыг  бууруулахад   чиглэгдсэн  юм  байна.  Умард  Солонгос улс  өнгөрсөн 9 дүгээр сард   цөмийн  5 дахь туршилтаа хийсэн юм.  Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын  Аюулгүйн зөвлөл тус улсын  эсрэг  хариу арга хэмжээ авахаар  тогтоолын  шинэ төслийг боловсруулж  эхэлсэн.  Гэвч Бээжин, Вашингтоны  байр  суурь  зөрүүтэй байсан учир өнөөг  хүртэл Аюулгүйн зөвлөлөөс шинэ  тогтоол  баталж  чадаагүй байсан юм.  АНУ өнгөрсөн 3 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан  тогтоолд багтаагүй салбаруудыг  хориг  арга хэмжээнд  багтаахыг шаардаж  байгаа юм. 

Тодруулбал, БНАСАУ-тай  худалдаа хийх,  түүний дотор  чулуун  нүүрсийг нь экспортлохыг  хориглох  заалтыг оруулахаар төлөвлөж  байгаа юм байна.  Умард  Солонгосын  чулуун нүүрсийн  гол   импортлогч  нь  Хятад  улс  бөгөөд  2  талын  бараа  эргэлтийн  ихэнх хувийг  энэ  төрлийн  түүхий эдийн экспорт эзэлдэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлаар санал хураалт болно  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй