Японы хойд нутгийн тодруулбал Сэкикава хотын фирмд 40 шувуу үхсэний 5 аас шувууны томууны вирус илэрсэн байна. Мөн энэ вирус хойд Аомори муж дахь нэгэн фирмийн галуунуудаас илрээд байна. Цаашид вирусын тархалтыг зогсоохын тулд нийт 16 мянга гаруй шувууг устгахаар шийдвэрлэжээ. Вирусын халдвар гарсан фирмийн 10 км-ийн радиуст нийт сая гаруй шувуудтай 60 гаруй ферм байдаг аж. Япон Улсын Ерөнхий сайд шувууны томууны вирус илэрсэнтэй холбоотойгоор халдвар тарахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авахыг холбогдох албаныхандаа үүрэг болгосон юм.
Мөн Японы засгийн газар олон мянган шувууг устгахад туслах зорилгоор өөрийгөө батлан хамгаалах хүчний цэргүүдийг халдвар ирсэн нутаг руу илгээгээд байна. Японы хөрш Өмнөд Солонгост харин H5N6 вирусын халдвар илэрсэн газруудад нийт 1 сая 300 мянган тахиа, галуу устгаад байгаагаа мэдээлжээ. Мөн тус улсын эрх баригчид ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.
Өнгөрсөн 26-ны өдрөөс эхлэн гэрийн тэжээмэл бүх төрлийн шувууг ферм хооронд шилжүүлж, тээвэрлэхгүй байхыг үүрэг болгожээ. Энэ сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын Чолла Намдо мужид олон тооны ангаахай үхсэн байна. Тэдний ихэнх нь H5N6 вирусын халдвар авсан болох нь батлагдсан юм. Үүний дараа тус улсын нийт 32 фермд энэ төрлийн вирусын халдвар тархсан байна.
| Япон, Өмнөд Солонгост шувууны томуу өвчинтэй тэмцэж байна | ||
| Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.