Шууд Chart

Дональд Трамп Элейн Чаог тээврийн сайдаар томилохоо зарлалаа

2016-11-30 16:36:22

АНУ-ын  ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд  Трамп  багаа  бүрдүүлсээр  байна. Тэрээр   тээврийн сайдаар Элейн Чаог  томилохоо   өчигдөр  зарласан  байна. АНУ-ын  Ерөнхийлөгчөөр сонгогдоод  байгаа Дональд  Трамп  Элейн  Чаог ихээхэн  туршлагатай хэмээн  үнэлж  энэ нь  дэд бүтцийн  салбар дахь  томоохон хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд тус  болно гэж  үзэж  байгаагаа илэрхийлсэн  байна.  Мөн  тэрээр  Чаогийн  амьдралыг  түүхийг  гайхалтай хэмээн тодорхойлоод   түүнийг  тоолж  барамгүй олон Америкчуудад тусламж  дэмжлэг  үзүүлж  ирснийг онцолсон  юм.

Чао  тээврийн  сайдад  нэрийг нь  дэвшүүлж  байгаа нь нэр  төрийн хэрэг  хэмээн  үүний хариуд  мэдэгдсэн  байна.  Чаог  тээврийн сайдаар томилохын  тулд  юуны түрүүнд  Сенатаар  батлуулах  ёстой юм.  Гэхдээ  Конгрессын  сенатын төдийгүй төлөөлөгчдийн танхимд ч Дональд Трампын Бүгд найрамдах нам  олонх  болсон  учир  томилгоонуудад  нэг их саад  гарахгүй гэж   мэргэжилтнүүд  үзэж  байна.  Элейн  Чао  нь  2001  оноос  2009  оны  хооронд Хөдөлмөрийн сайдын   албыг хашиж байсан  юм.  Үүгээрээ  дэлхийн  2 дугаар  дайнаас хойш  хамгийн удаан  хугацааны  туршид  энэ албыг  хашсан хүн  болдог  юм.

Мөн тэрээр  1989-1991 оны  хооронд  тээврийн  сайдын  орлогчоор  ажиллаж байсан.  Чао нь  Тайваньд  төрсөн  бөгөөд  8 настайдаа эцэг  эхийн хамт   Америкт ирж  суурьшсан  юм байна.  Тэрээр  Сенат  дахь Бүгд  найрамдахчуудын  бүлгийн дарга Митч Макконнеллийн  гэргий  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп Элейн Чаог тээврийн сайдаар томилохоо зарлалаа  
Үзсэн: 2834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй