Шууд Chart

Хавана хотноо гашуудлын цуглаан болж байна

2016-11-30 16:43:45

Кубын  нийслэл  Хавана  хотноо  хувьсгалын  удирдагч  Фидель Кастрогийн  дурсгалыг  хүндэтгэх  цуглаан   болж  байна.   Улаанбаатарын  цагаар   өглөөний  8  цагт   эхэлсэн  энэ  цуглаанд сая  орчим хүн  оролцож  байгааг  аюулгүй  байдлын  албаныхан мэдээлсэн  байна. Харин  гашуудлын  энэ цуглааныг   Кубын төрийн  зөвлөлийн дарга,  сайд  нарын  зөвлөлийн дарга  Рауль Кастро  тэргүүлж  байгаа юм.

Фидель  Кастрогийн  чандрыг  Кубын  зэвсэгт хүчний  яаманд  байрлуулаад  байгаа юм.  Харин  жагсаал цуглаан  Хувьсгалын  талбай дахь Хосе Мартигийн нэрэмжит  дурсгалын  цогцолборын  дэргэд болж  байна. Дэлхийн   50 гаруй орны  төлөөлөгчид   Кубын  удирдагч  агсан Кастрогын  дурсгалыг  хүндэтгэхээр  энэ арга хэмжээнд  оролцож  байна.

Гашуудлын  цуглаан   Кубын  төрийн дуулал  эгшиглэснээр эхэлсэн  юм.   Түүний дараагаар   Фидель Кастрод  зориулсан,  дарангуйлагч  Фульхенсио  Батистыг  түлхэн унагасан  босогчдын  армийн гавьяаг  магтан  дуулсан  шүлгүүдийг  уншсан  байна.  Энэ  цуглааны  Кубын  төрийн  мэдлийн  телевиз  шууд дамжуулан үзүүлж байна.  Өнөөдөр командантын  чандрыг  Хаванагаас  Сантьяго  де  Куба  хот  руу аваачих юм. Дөрвөн  өдрийн   туршид  түүний чандрыг 1959  оны    эрх  чөлөөний цуваа  нэртэй  маршрутаар  Сантьяго  Де  Куб  хүргэх  юм  байна. 

Энд  ирэх  сарын  4-нд  түүнийг  сүүлчийн замд нь  үдэх  арга хэмжээ   болох  юм. Оршуулганд  дэлхийн  олон орны  төр засгийн тэргүүн нар  очиж  оролцохоо илэрхийлж  байгаа юм байна.  Түүний  дотор  Венесуэл, Боливи, Никарагуа, Эквадор  улсуудын  төрийн тэргүүн нар,  Испаний хаан асан 1 дүгээр  Хуан Карлос байгаа  юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хавана хотноо гашуудлын цуглаан болж байна  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй