Шууд Chart

АНУ-ын Конгресс Украинд 350 сая ам.долларын тусламж үзүүлнэ

2016-12-01 09:03:55

АНУ-ын Конгресс ирэх санхүүгийн жилд Украинд 350  сая  америк  долларын   цэргийн  тусламж  үзүүлэхээр  төлөвлөжээ. Тусламжийн  энэ хөрөнгийг Батлан хамгаалах яамны  төсвийн төсөлд оруулаад  байна.

Энэ тухай  АНУ-ын  Конгрессын  дээд  танхимын  зэвсэгт хүчний  асуудал  эрхэлсэн  хорооны тамгын  газрын   төлөөлөгч  мэдээлсэн  юм. Батлан хамгаалах  яамны  төсөвт суулгаж  өгсөн  энэ  хөрөнгө мөнгийг  захиран зарцуулах  шийдвэрийг  АНУ-ын  Ерөнхийлөгч  гаргах  ёстой аж. Мөн ямар  нэгэн  нэмэлт нөхцөл  шаардахгүйгээр  зарцуулахаар  тусгаж  өгчээ. 

Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 20-ны  өдөр  тангарагаа  өргөж үүрэгт ажилдаа  орох АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп  энэ  хөрөнгө мөнгийг захиран  зарцуулах шийдвэр  гаргах  ёстой болж байна.  Үүнтэй холбоотойгоор Украинд  үзүүлэх  цэргийн  энэ тусламжийн  хөрөнгө  мөнгийг  танах, эсвэл  бүр хүчингүй  болгож ч магадгүй гэсэн таамаглал мэргэжилтнүүдийн дунд  байна. 

Одоогоор  Конгрессын  дээд, доод танхимын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хороод Америкийн  батлан хамгаалах яамны  ирэх оны  төсвийн төслийг  батлаад  байгаа юм. Европын  аюулгүй  байдлыг хангах,  ОХУ-ын түрэмгий бодлогыг  тогтоон барихад зориулан АНУ-ын Батлан хамгаалах яамны ирэх  оны төсвийг нэмэгдүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Конгресс Украинд 350 сая ам.долларын тусламж үзүүлнэ   
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй