Шууд Chart

Алеппо хотоос 16 мянган хүн орон гэрээ орхин дүрвээд байна

2016-12-01 09:15:13

Сирийн Алеппо хотын зүүн дүүргүүдийг  лалын хэт даврагчдаас чөлөөлөх  ажиллагаа  эхэлснээс хойш  тус  хотоос  нийт  16 мянган хүн дүрвэжээ. Энэ тухай НҮБ-ын дүрвэгсдийн асуудал  эрхэлсэн байгууллагаас мэдээлсэн  юм.

Тус байгууллагын  албан  ёсны  төлөөлөгчийн  мэдээлж  байгаагаар  Алеппо дахь  тулаан ширүүсч байгаагийн  дээр бүслэгдсэн дүүргүүдэд  хоол хүнс  олдохгүй,  эмнэлгийн тусламж үйлчилгээ ч авах боломж байхгүй байгаа учир цаашид орон  гэрээ орхин дүрвэх  хүний тоо улам  нэмэгдэхээр  байна. 

Өмнө нь дүрвэн зугтаж чадсан хүмүүс идэх талх ч олдохгүй  өлбөрч  үхэхийн даваан  дээр зугтаж  гарснаа ярьцгааж байна. Алеппо хотод дайтагч  талуудыг  эвлэрүүлэх Оросын  төвийн  ажилтнууд  ажиллаж  байгаа.  Тэд  бүслэгдсэн зүүн дүүргүүдээс зугтан гарсан хүмүүст  хүмүүнлэгийн тусламж үзүүлж  байгааг "Евроньюс" мэдээлж байна.

Сүүлийн өдрүүдэд  Сирийн  арми  мэдэгдэхүйц амжилтад хүрсэн. Хэд хэдэн дүүргийг "Исламын улс" бүлэглэлийнхнээс чөлөөлчихөөд байгаа юм.   Сирийн армийн  албан ёсны  төлөөлөгчийн  мэдэгдэж  байгаагаар 90 гаруй мянган хүн амьдардаг  газар нутгийг  чөлөөлөөд байгаа юм байна. Мөн  Сирийн Засгийн газраас мэдээлж байгаагаар  лалын  хэт даврагчдын талд байлдаж байсан  500 дайчин зэвсгээ хураалгаад байна. Тэдний олонх нь Алеппо хотын оршин суугчид байсан бөгөөд Ерөнхийлөгч Башар  Асадын зарлигын дагуу өршөөл үзүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алеппо хотоос 16 мянган хүн орон гэрээ орхин дүрвээд байна   
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй