Шинжлэх ухааны хөгжлийн дэвшилтэт бүтээлийн амьд жишээ бол робот. Тэгвэл шинэ технологийн хүчин чадал өндөртэй роботыг шалгаруулдаг дэлхийн роботын 13 дахь удаагийн олимп 11 дүгээр сарын 25-27-нд Энэтхэг улсын нийслэл шинэ Дели хотноо амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.

Уг тэмцээний зорилго нь улс орнуудын техникийн дэвшил хаана явж буйг мэдээд зогсохгүй аль улсын робот хамгийн шилдэг болохыг шалгаруулах юм. Энэхүү олон улсын арга хэмжээнд ОХУ, Япон, Иран, Өмнөд Африк зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс өөрсдийн бүтээсэн хүчирхэг, чадварлаг роботуудыг авчирсан багууд хүчээ сорин өрсөлддөг юм. Нийт 50 гаруй орны 450 баг тамирчид өөрийн зохион бүтээсэн роботоороо хурд хүчээ сорин өрсөлдлөө. Жил ирэх тусам оролцогчдын тоо өсөн нэмэгдэж, тэр хирээрээ бүтээсэн роботуудын чанар чансаа сайжирч, улам л дэвшилттэй болж байгааг тэмцээний шүүгчид онцолж байгаа юм. Оролцож буй баг тамирчдын ихэнх нь дунд сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнууд байлаа.

Харин энэ удаагийн олимпийн хамгийн бяцхан тамирчин зургаан настай байжээ. 13 дахь удаагийн дэлхийн роботын олимп дунд, ахисан болон хөл бөмбөгийн болон нээлттэй гэсэн нийт дөрвөн төрлөөр зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа. Ахисан төвшний ангилалд ОХУ-ын баг тэргүүлсэн бол Японы баг дунд төвшний ангилалд шилдгээр тодорлоо. Дэлхийн өнцөг булан бүрээс өөрсдийн бүтээсэн хүчирхэг, чадварлаг роботуудыг авчирсан багууд хүчээ сорин өрсөлддөг юм.
| Дэлхийн роботын олимпийн шилдгүүд тодорлоо | ||
| Үзсэн: 1402 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.