ХДХВ/ДОХ өвчин дэлхийд анх 1981 онд илэрснээс хойш 35 жил өнгөрчээ. 2015 оны байдлаар дэлхий дээр:
• 36.7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна.
• 2.1 сая хүн ХДХВ-ын халдвар шинээр авчээ.
• 16.8 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаж байна.
• 1.1 сая хүн ДОХ-ын улмаас нас баржээ.
2016 оны эхний 11 сарын байдлаар дэлхий даяар ХДХВ-ийн халдвар авсан нийт 36.7 сая хүн амьдарч байгаагийн 1.8 сая нь 15 хүртэлх насны хүүхэд байна гэсэн судалгааг НҮБ-ын судалгаа харуулж байгаа юм.

Үүнээс 2016 оны эхний хагасын байдлаар хамгийн үр дүнтэйд тооцогдож буй ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа хүний тоо 18.2 сая байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор хоёр саяар нэмэгдсэн гэсэн тооцоо гарч байна. 2000 онд дэлхий даяар халдвар авсан хүний тоо нэг сая орчим байсан бол 2020 онд энэ тоо 30 сая болж нэмэгдэх магадлал өндөр байгааг НҮБ-ын тооцоо харуулж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын эмийн корпораци болон эрдэмтэн судлаачид ДОХ-ын эсрэг вакцин, эм гарган авч, эмчилгээний шинэ аргыг олохоор ажиллаж байна.
АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд ХДХВ-ийн халдварыг 98 хувь хүртэл саармагжуулах чадвартай маш хүчирхэг эсрэг биетийг олж илрүүлсэн байна. Энэхүү хүчтэй эсрэг биетийг N6 гэж нэрлэсэн бөгөөд нийт 20 гаруй ижил төстэй вирусын 16-г нь эсэргүүцэж, саармагжуулах чадалтай юм.
N6 эсрэг биет нь нэгэнт халдвар авсан тохиолдолд халдварыг саармагжуулах эсвэл ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой эсрэг биет юм. Учир нь дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирусаар хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин бөгөөд вирус нь маш хурдацтай өөрчлөгдөж, үүнийг саармагжуулах эсрэг биетийг тодорхойлох их хэцүү ажил байжээ.

2010 онд АНУ-ын Үндэсний Хүрээлэнгийн харшил, халдварт өвчин судлалын вакцины судалгааны төвийн эрдэмтэд ХДХВ-ийн халдварыг 90 хувь хүртэл зогсоож чадах VRC01 эсрэг биетийг олж нээсэн байна. Энэхүү эсрэг биет нь ерөнхийдөө VRC01 эсрэг биеттэй адил үйлчилгээтэй юм. ХДХВ-ийн цонх үе гэж нэрлэгддэг үед хамаарах CD4 гэж нэрлэдэг вирусыг эсэргүүцэх чадвартай эсрэг биет юм. VRC01 эсрэг биетийг дуслаар судсанд хийх замаар эмнэл зүйн ухаанд ашиглаж байгаа бол N6 эсрэг биетийг судсаар хийхээс илүүтэй, арьсан дор тарих аргыг сонгон туршиж байна.
Түүнчлэн 2004 онд АНУ-ын эрүүл мэндийн судлаачдын баг анх удаа эрүүл хүмүүст халдах ДОХ-ын халдварыг бууруулах эмийг гарган авчээ. Энэхүү эм нь хамгийн анхны эм хэлбэрийн хамгаалалт болж гарсан юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү шинэ эм бүтээсэн явдал нь ДОХ-ын эсрэг тэмцэх шинэ эрин үеийн баталгаа болсон юм. "Трувада" гэх уг эмийг ДОХ-ын халдваргүй эрүүл хүмүүс хэрэглэхээр дэлхийн хүнс болон эмийн газраас зөвшөөрсөн бөгөөд үүнийг ретровирусын эсрэг эмтэй хамт хэрэглэх ёстой юм байна. Өмнө нь уг эмийг халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор хэрэглэж байсан бол 2012 оноос хойш тус эмийг халдвар авах эрсдлээс сэргийлэх зорилгоор мөн ашиглаж байгаа юм.

"Трувада" эмийн тусламжтайгаар халдвар авах эрсдлээ 42-75 хүртэл хувиар бууруулж байгааг олон жилийн туршилт, судалгааны үндсэн дээр тогтоожээ. Хэдийгээр нэг хэсэг нь уг бэлдмэлийг шүүмжилж байгаа ч олон улсын эрдэмтдийн зөвлөл ДОХ-той тэмцэх хамгийн шилдэг бэлдмэл гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин уг бэлдмэлийн үнийн тухайд одоогийн байдлаар АНУ-ын эмийн сангуудад 30 ширхэг цэнхэр өнгө бүхий шахмал бэлдмэл нь 1564 доллараар худалдаалагдаж байна.
| ДОХ-ын эсрэг олон улсын өдөр | ||
| Үзсэн: 2486 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.