Шууд Chart

Олон улсын стандартад нийцсэн хоккейн талбай ашиглалтад орлоо

2016-12-01 11:45:36

Нийслэлийн иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хоккей, тэшүүрийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой нэгэн мөсөн талбай ашиглалтад орсон байна.

Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 6-р сургуулийн гадна талбайд дүүргийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан хоккейн талбай нээлтээ хийжээ. Нээлтэд сургуулийн хүүхэд багачууд, иргэдийн төлөөлөл, хоккейн спортоор хичээллэгчид болон дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, 5-р хорооны Засаг дарга С.Бат-өлзий, сургуулийн захирал Ц.Алтангэрэл, дүүргийн биеийн тамир,спорт хорооны хамт олон Монголын хоккейн холбооны төлөөлөл оролцсон байна.

Уулын цана, мөсний шагайчдад бэлтгэл хийх орчин боломжийн байдаг бол хоккейчдийн хувьд тийм ч элбэг биш. Тиймээс хоккейн тамирчид “Бидний бэлтгэл хийх талбай нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна” гэсэн юм.

Энэхүү хоккейн талбай нь 30х60 хэмжээтэй бөгөөд өвлийн улиралд хоккей, тэшүүрийн тэмцээн зохиогдох бол зун хүүхэд, залуус ролекоор өрсөлдөж болох ажээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын стандартад нийцсэн хоккейн талбай ашиглалтад орлоо  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй