Улсын төсвийн хүндрэлээс үүдэн эрх баригч намаас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг зогсоогоод байсан бол энэ он дуусахаас өмнө олгохоор болж байна.
9-12 дугаар саруудад олгох ёстой байсан мөнгийг нэг дор бөөнөөр нь олгохоор ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн хаврын шалгалтын дүнгээр бодож, 3.0-ээс дээш голч оноотой оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох юм байна.
Одоогоор дүнгийн мэдээллийг нэгтгэх ажил үргэлжилж байгаа аж. 70 мянган төгрөгийг 2017 он гарахаас өмнө оюутнуудын нэрийн дансанд байршуулахаар төлөвлөж байна.
| Оюутнуудад 70 мянган төгрөгийг он дуусахаас өмнө олгоно | ||
| Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.