Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумынхан 75 жилийн дараа шинэ цэцэрлэгтэй болсон байна. Хуучин, шаардлага хангахгүй цэцэрлэгтээ 80 орчим хүүхэд авдаг байсан бол одоо шинэ тохилог цэцэрлэгтээ 130 гаруй хүүхэд авах боломжтой болжээ.
Шинэ цэцэрлэг нэг тэрбум төгрөгөөр баригдсан байна. Зургаан бүлэгт хувааж хүүхдүүдээ авч эхэлжээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 3-6 цэцэрлэг хөрөнгө оруулалт дутуугаас ашиглалтад орохгүй байгаа тухай бид өмнө нь сурвалжилж байсан бол тэдний нэг нь ийнхүү хүүхдүүдээ авч эхэлсэн байна.
| Алаг-Эрдэнэ сумд шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.