Шууд Chart

Тайландын угсаа залгамжлагч ханхүү Маха Ватчиралонгкон хаан ширээнд залрахыг зөвшөөрлөө

2016-12-01 15:04:20

Тайландын  угсаа залгамжлагч  ханхүү Маха Ватчиралонгкон өчигдөр  тус улсын  парламентын  чуулганд  уригдаж   оролцсон  байна.  Тэрбээр  энэ үеэр  Чакри чин  улсын  9 дэх хаанаар залран  суухыг зөвшөөрч  байгаагаа албан  бусаар  илэрхийлжээ. Энэ  тухай  Тайландын   шадар,  Батлан  хамгаалахын сайд, генерал  Правит  Вонгсуван  мэдэгдсэн  юм. 

Тэрбээр  үндэсний гуравдугаар телесувгийн өглөөний  мэдээний хөтөлбөрт оролцохдоо  хаан  ширээ  залгамжлагчаас ийм албан бус хариу авснаа  мэдэгдсэн байна.

Мөн Тайландын  хууль  тогтоох байгууллагын дарга  Пхонпхет Вичитчончай ханхүүд  хандаж  хаан ширээнд залрахыг  албан ёсоор зөвшөөрч  байгаагаа ард нийтдээ мэдэгдэх хүсэлт тавихаар  төлөвлөж  байгаагаа мэдээлсэн юм.  Тайландын парламент  үндсэн хуулиар  баталгаажуулсан  эрхийнхээ  дагуу өнгөрсөн  мягмар гарагт угсаа залгамжлагч ханхүүд хаан ширээнд залран суухыг урьсан байна.

Эээ цаг мөчөөс эхлэн ханхүү Маха Ватчиралонгконыг эзэн хаан хэмээн өргөмжлөх ёстой. Гэхдээ албан ёсоор зөвшөөрлөө өгсөн  цагт  л жинхэнэ  хааны  титмийг  зүүх эрхтэй болох юм байна.  Тайландын  хаан,  ханхүү Маха Ватчиралонгконы  эцэг Пхумипхон Адулъядета өнгөрсөн аравдугаар сарын 13-нд таалал төгссөн билээ.  
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайландын угсаа залгамжлагч ханхүү Маха Ватчиралонгкон хаан ширээнд залрахыг зөвшөөрлөө   
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй