Шууд Chart

Онгоцны ослоор амиа алдсан хөл бөмбөгчдийн дурсгалыг хүндэтгэлээ

2016-12-01 15:11:55

Онгоцны ослын уршгаар амиа алдсан Бразилийн "Шапекоэнсе" хөл  бөмбөгийн  багийн  тамирчдын дурсгалыг  хүндэтгэх  арга хэмжээ Колумбын  Медельин  хотын цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд Бразилийн хөл бөмбөгчид  Колумбын "Атлетико Насьональ" багтай  тоглох  ёстой  байсан  юм.

Дурсгалын  арга хэмжээг орон нутгийн телевизийнхэн шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд цэнгэлдэхэд дүүрэн хүн цугласан байлаа. "Атлетико Насьональ"  багийн хөгжөөн дэмжигчид  Бразилийн төрийн далбаа, цэцэг, хөл бөмбөгчдийн ар гэрийнхнийг дэмжсэн үгс  бүхий уриа, лоозон барин  ирцгээсэн байлаа. 

Түүнчлэн Бразилийн хөл бөмбөгийн багийн өмсгөлийн өнгө бүхий цагаан  шар өнгийн  агаарын бөмбөлөг  барьсан  байлаа.  Энд  цугласан  олон  хөл  бөмбөгчдийн  гэгээн  дурсгалыг  хүндэтгэж  буйгаа  илэрхийлэн  хөгжөөн  дэмжигчдийн   адилаар  уухайлж, алгаа  ташицгааж байв. Бразилийн хөл бөмбөгчдийн сууж явсан онгоц  өнгөрсөн мягмар гарагт  Медельин  хотоос  50  км-ийн зайд осолдсон юм. 

Тус онгоцонд нийт  81  хүн сууж явснаас ес нь багийн гишүүн,  72  нь  зорчигч  байжээ. Онгоцны  ослоос зургаан хүн  амьд  гарч чадсаны гурав нь  "Шапекоэнсе" багийн хөл бөмбөгчид юм  байна.  Колумб,  Бразилийн  шүүх эмнэлгийн  шинжээчид  амиа алдсан хүмүүсийн 20-ийнх нь цогцсыг  таниулаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Онгоцны ослоор амиа алдсан хөл бөмбөгчдийн дурсгалыг хүндэтгэлээ   
Үзсэн: 2172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй