АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп 2008 оны сонгуульд дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Пейлиныг ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайдаар томилохоор судалж буй юм байна. "Эй Би Си" Трампын хүрээний эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн энэ тухай дамжуулсан юм.
Пейлин Аляск мужийн амбан захирагчаар ажиллаж байсан, Бүгд найрамдах намаас дэд Ерөнхийлөгч болохоор нэр дэвшин өрсөлдөж байсан билээ. Тэрбээр консерватив үзэл баримтлалттай улс төрчдийн нэгд тооцогддог.
Либералуудын шүүмжлэлд өртдөг нэгэн юм. Энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трампыг дэмжихээ илэрхийлж байсан нэрт улс төрчдийн нэг байсан. Ахмад дайчдын асуудал эрхэлсэн яам нь нөлөө бүхий яаманд тооцогддоггүй ч боловсон хүчин ихтэй юм байна.
Тус яам нийт 350 мянган ажилтантай бөгөөд 2017 оны санхүүгийн жилд 182 тэрбум ам.долларын төсөвтэй болохоор хүсэлт оруулчихаад байгаа юм. Ахмад дайчдад дэмжлэг үзүүлж, хамгаалах нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампийн гол амлалтуудынх нь нэг юм.
| Дональд Трамп Сара Пейлиныг ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайдаар томилохоор төлөвлөж байна | ||
| Үзсэн: 1489 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.